Нууц мэдээллийн уурхай

Өршөөгдөх Н.Хүрэлсүх хуучин ажлаа хийх бололцоогоор хангаж өгнө үү гэжээ

Нийтэлсэн: 2015-08-12 05:56:51

 УИХ ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуулийг баталлаа. Ийнхүү хэрэг нь шүүхээр шийвэрлэгдээгүй хүргэн Г.Дэнзэн, зөвлөх А.Гансүх төдийгүй хэрэг нь шийдвэрлэгдээд өдгөө ялаа эдэлж байгаа “Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, АМГ-ын дарга Д.Батхуяг, татварын Ч.Гансүх нар суллагдахаар болжээ. Эднээс хамгийн олон шүүх хурлаар орсон нь Н.Хүрэлсүх гэдэг. Хорих 431-р ангид ялаа эдэлж буй тэрээр наадамын өмнөхөн “Набсан”, “Тара” компаниар 200 гаруй сая төгрөг гаргуулж завшисан хэргээр ахин шүүхэд дуудагдсан. “Набсан” компаний хэрэгт Н.Хүрэлсүх нь албан тушаалдаа хайнга хандсаны улмаас сангийн нягтлан бодогч М.Хуланд НЗДТГ-аас зарласан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр  Цагаан даваа болон Ус-15 орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын санхүүжилтээс техник зардлыг илүү шилжүүлсэн нэрээр нийт 88 сая төгрөгийг завших боломж олгосон хэмээн буруутгагдсан. “Набсан” компаний нягтлан Н.Должинсүрэн нь Цагаан давааны халаалтын зуухны ажлыг НЗДТГ болон “Цэвэр агаар” сантай гурвалсан гэрээгээр гүйцэтгэж байсан гэжээ. Сан энэ тендерийн санхүүжүүлэгч нь байсан аж. “Набсан”-ы захирал Баярсайхан нь техникийн хяналтын зардал болох 39,3 сая төгрөгийг заавал бэлнээр гаргаж “Цэвэр агаар” санд аваачиж өг гэж нягтландаа үүрэгджээ. Мөнгөө бэлнээр аваад очиход нягтлан Хулан нь 39 саяыг нэхсэн тул дутуу мөнгийг нь маргааш гүйцээн өгчээ. Үүний ахин хяналтын зардал хэмээн 48 саяыг аваачиж өгч. М.Хулан нь тэр мөнгийг захиралдаа өгсөн гэдэг бол Н.Хүрэлсүх нь аваагүй гэдэг.  Экс гүйцэтгэх захирал шүүх хуралд тун тактиктай оролцдог байсан. Мэдүүлэг өгөхийн өмнө заавал ард түмэн төр засгаасаа уучлал гуйдаг байж. Мөн нэг ч хоногийн өмнө ялаа дуусгаад гэртээ харимаар байна гэж учирладаг гэнэ. Хамгийн сүүлийн шүүх хурал дээр ял эдэлсний дараа хуучин хийж байсан ажлыг маань хийлгэх боломжоор хангаж өгнө үү гэсэн  хүсэлт гаргаж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргаж байжээ. Гэхдээ энэ нь бас зөнтэй л хүсэлт байсан бололтой. Долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн  Н.Хүрэлсүх тун удахгүй өршөөгдөнө гэдгээ мэдэж байсан бус  уу…

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших