Нууц мэдээллийн уурхай

МҮИС нь Хангай захын модны худалдагчийг хөөрхөн “хулхидах” гэжээ

Нийтэлсэн: 2015-08-11 06:00:40

 МУИС-тай эндүүрмээр МҮИС гэдэг их сургууль бий. Саяны элсэлтийн шалгалтаар олон хүүхэд энэ сургуулийн нэрийг ууган их сургуультай андуурч бөглөн хохирсон гэдэг. Тэгвэл МУИС-тай эндүүрэм МҮИС нь брусны наймаан дээр Хангай захын модны наймаачинг өөрийн сургуулийн оюутны хамт дөнгөж орхижээ. Хэрэг явдал МҮИС нь өөрийн сургуулийн өмнө барьж байгаа Шинжлэх ухаан технологийн инновацийн барилгад брус хэрэгтэй болсноос эхэлжээ. Барилгыг “Энигма” компани барьж байгаа гэнэ. МҮИС-ийн оюутан Т.Э нь зуны амралтаараа энэ барилга дээр туслах ажилтан хийж байж. Түүнд барилгын ерөнхий инженер Л.Хонгорзул үүрэг өгч Хангай захаас зээлээр ч хамаагүй 10х10 брус аваад ир, худалдагчийг нь Н.Жаргалантай яриул гээд унааны мөнгө хэмээн 500 төгрөг өгч явуулжээ.  Оюутан залуу захаар их явсан ч зээлээр өгөх наймаачин олдсонгүй. Тэгээд С.Э-д учир байдлаа хэлээд Жаргалантай инженертэй яриулахад “мөнгийг чинь өгнө, наад хүүхдэдээ өгөөд явуул” гэжээ. Энэ үгэнд итгэсэн модны худалдагч өөрийн унаагаар нийт 7.2 сая төгрөгийн үнэ бүхий 380 ширхэг брусыг МҮИС-ийн барилгад хүргэж өгчээ. Брус буулгахыг талбайн инженер, Ким гэдэг солонгос хүртэл мэдэж харж байж. Падаанд ч гарын үсэг зурж. Модны эзэнд 14 хоногийн дотор мөнгийг нь өгнө гэсэн агаад брусийг нь барилгадаа ашиглажээ. Хугацаа болж Хангай захынхан залгахад Жаргалан нь мөнгө орохоор өгнө гэж байна хэмээн хэл гэж оюутанд үүрэгджээ. Гэсэн ч мөнгийг нь өгөөгүй тул зах орж брус авчирсанаараа хөөрхий оюутан ацан шалаанд оржээ. Талбайн инженер нь брус авчир гэж хэлсэн ч брус ирж буусныг санахгүй байна, падаанд ч гарын үсэг зураагүй хэмээн ерөнхий захиралдаа мэлзэж. Сүүлдээ оюутан өөрөө сайн дураараа яваад баахан брус аваад ирсэн мэт болжээ. Шүүхэд дуудагдсан МҮИС нь манайх Хангай захаас брус авдаггүй, өөр нийлүүлэгчтэй, тухайн үед ямар нэгэн барилгын материал бөөндөж аваагүй, амралтаараа туслах ажилчин хийж байгаа оюутан манай сургуулийг төлөөлөх эрхгүй гээд халгаасангүй. Хангай захынхны нэхэмжлэлээр шүүх хурал зарлахад МҮИС хэдэнтээ хойшлуулжээ. Сүүлдээ шүүх хуралд ч ирэхээ байж. Шүүх МУИС-тай андуурагддаг их сургуулийг энэ хэрэгт хариуцагч мөн хэмээн үзэж Хангай захын худалдагчийн брусны төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргажээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших