Нууц мэдээллийн уурхай

“50 саяын” М.Зоригтод түймэрт нэрвэгдсэн тойргийнхон нь таагүй хандаж байна

Нийтэлсэн: 2015-08-11 02:14:47

 Жороо луус унасан хүрээний аальгүй хүүхнүүдийг уралдуулан шалгаруулж түрүүлсэнд нь 50 сая төгрөгөөр “гар цайлгах” тухай М.Зоригт гишүүний шалиг амлалт олон нийтийг шуугиуллаа. Энэ мэдээ ялангуяа хаврын их түймрээс хойш тэнхэрч чадаагүй Сүх жанжны нутгийн хэдэн малчинд таатай сонсогдсонгүй. Тэр аймшигт түймэр өнгөрсөн ч яаж зовж шаналж хохирсон нь одоо болтол мэдрэгдсээр тэмтрэгдсээр л  байна. Мал хөрөнгөө алдсан малчдаас гадна түймэрт дайчлагдсан хүмүүс нь идэх хоолгүй тулаад арга ядахдаа сумын дэлгүүрээс бэлэн хоол зээлж авч байсан гэдэг. Одоо ч туслалцаа дэмжлэг хэрэгтэй хүмүүс байсаар л байна. Засаг дарга Ж.Батсуурь нь мөн адил “нүгэлтэй” баян эрхэм гэдэг нь ХОМ-оос нь харагддаг. Ер нь гишүүн, засаг дарга хоёр нутагтаа эзэн суусан гэнэ. Энэ жил л гэхэд Сүхбаатарын долоон сум ойгоо тэмдэглэснийг М.Зоригт, Ж.Батсуурь хоёр хуваан авч найрын ширээний голыг эзэгнэнхэн суужээ. ИТХ-ын дарга тэргүүлэгч нар нь ганц нэг сумд очьё гэсэн гэсэн боловч тас загнуулсан сурагтай. Түймрийн хохирлоос тэнхэрч чадаагүй нутгийнхандаа туслахын оронд будмал хүүхэн, дөрвөн хөлтэй адгуус хоёрт мөнгө амлан баярхаж суудаг гишүүн сонгуулийн өмнө том оноо алджээ. Ер нь манай баячууд “бандаашны” сэтгэхүйгээсээ гараагүй байна. Бөх, хүүхэн хоёрыг л шагналаа гэж сонсогдохоос математикийн олимпиадад түрүүлсэн хүүхдийг урамшуулж мэддэггүй. М.Зоригтын орон зай болоод байгаа твитерд л гэхэд УИХ-ын 20 гаруй гишүүн байнга “жиргэдэг”. Гэтэл нярайн тасагт хандив өгөх хөдөлгөөн цахим орчинд жил гаруй явагдаж байхад нэг нь ч гар сунгаагүй л байна.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших