Нууц мэдээллийн уурхай

М.Сономпилийн эрчимд модон бөмбөгийн спорт дэлгэрүүлэх шахсан хөгжилтэй түүхээс…

Нийтэлсэн: 2015-08-08 04:49:06

 Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын элдэв паян, адал явдлууд нь Ерөнхий сайд, ахлах зөвлөх хүргэн хүү нарын шуугианд дарагдаад өнгөрсөн. Гэхдээ зарим нэгийг нь уншигчиддаа хүргэе. ЭХ-ний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь Монголын Модон бөмбөгний холбооны ерөнхийлөгчөөр удаж байгаа. ЭХ-ний сайдаар томилогдон ирэх үед салбар нь санхүүгийн хувьд хямралын байдалтай байсан тул эрчмийн хэмжээнд зохиогддог бүхий л спортын арга хэмжээг цуцалсан байжээ. Уг нь сагс, гар бөмбөг хөлбөмбөг гэх мэтийн олон төрлийн спортын аваргаа шалгаруулдаг байсан. Гэхдээ тэр жил салбарын хэмжээнд ердөө нэгхэн төрлөөр аварга шалгаруулах тэмцээн зарласан нь модон бөмбөг байсан аж. Монголын 20 гаруй цахилгаан станцын ихэнхэд нь шинэ сайд ирээд зохиогдох гэж байгаа модон бөмбөг гэгчийг тоглох нь байтугай мэдэх ч хүн байсангүй. Зөвхөн Дархан, Шарын голынхон л “гадарладаг” байсан гэнэ. Гэсэн ч эрчмийнхнээс   огт мэдэхгүй  спортоор салбарын хэмжээний аварга шалгаруулах том тэмцээн зохиохгүй гэж эсэргүүцэх том толгойтон бүдүүн зүрхтэн гарсангүй. Тэмцээний удирдамж ёсоор станц бүрээс тус бүр нь дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэй эмэгтэй баг иржээ. Ирсэн “тамирчдад” баг бүр модон бөмбөгийн цохиур бөмбөгийн иж бүрэн хэрэгсэлтэй байх ёстой гэсэн шаардлага дээрээс тавигдаж. Нэг бүр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй хоёр цохиур хоёр бөмбөгөөс бүрдэх хэрэгслийг эрэгтэй эмэгтэй баг бүр авах ёстой болжээ. Ингээд нэг станцын баг гэхэд л эр эм хоёр багтдаа гурван сая төгрөгний хэрэгсэл авахад тулж. “Модон бөмбөгчид” их мөнгөний зардал гарч байгаа тухай удирдлагадаа халган байж дуулгахад гайхалтай нь станцын дарга нар тун уриалгахан зөвшөөрч байсан гэнэ. Зарим станцын дарга  ажлын цаг  дууссан байхад нягтлангаа дуудан ирүүлж мөнгийг нь яаралтай шилжүүлэн шинэ сайдынхаа шинэ тутам дэлгэрүүлэх гэж байгаа спортыг халуун сэтгэлээр дэмжиж байгаагаа харуулжээ. Модон бөмбөгний хэрэгсэлтэй болсон ч ямар дүрэмтэй бас яаж тоглодогийг нь мэдэх хүн 40 гаруй багаас гараагүй тул сургалт зохион байгуулахаар болжээ. Ингээд Дарханаас ММБХ-ны нэгэн дасгалжуулагч болох багш залуу ирж эрчмийнхэнд яаж тоглодогийг нь заажээ. 20 гаруй станцын эрэгтэй эмэгтэй 40 багийн 160 гаруй “модон бөмбөгчинг” Тэрэлжийн “Болор” гэдэг амралтанд байрлуулан долоо хоног модон цохиур бариулан модон бөмбөг нүдүүлсэн гэнэ. Амралтын газарт нэг хүний хоногийн зардал 35 мянган төгрөг болсоныг станцаас нь шууд төлжээ. Үүний шалтгаан нь удахгүй тодорсон агаад сайдын мэдлийн амралтанд буусан гэх яриа гарчээ. Тэмцээн хэрхэн болж өрсөлдсөн ямар баг түрүүсэн талаар хөгжилтэй зүйлс яригддаг. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэгчээр ямар ч байсан нэг баг нь түрүүлж. Энэ тэмцээний “ачаар” модон бөмбөгний хорхойтон сайдынхаа тухай нэлээд зүйл мэдэж авч. Модон бөмбөг нь гольфийн нэгэн адил дээдсийн зугаа болсон гэнэ. Сайдтай үе үе томчуудыг урин өндөр бооцоотой тоглодог аж. Гэхдээ эрчмийнхэнд энэ спорт түгсэнгүй. Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч сайдтай байсны ачаар Монголын 20 гаруй цахилгаан станц бүгдээрээ 3 саяын үнэтэй цохиуртай болоод үлдсэн нь одоо агуулахад нь хэвтэж байгаа гэнэ.

 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших