Нууц мэдээллийн уурхай

“Ганц худаг”-т шүүхийн шийдвэр гарахаас өмнө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэхээ зогсооно уу гэжээ

Нийтэлсэн: 2015-08-07 05:59:01

 ГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан. Тэгвэл тэрбээр өлсгөлөн зарлаад зогсохгүй хуулийн байгууллагад захидал хүргүүлжээ.

 
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болох С.Олзод, З.Болдбаатар, М.Алдар нарт “Хүнийг шүүхээр ял шийтгүүлээгүй байхад урьдчилж ял эдлүүлэхээ зогсооно уу.Хүнийг нотлох баримтаар биш сэжиг таамгаар хорьдог 1937 оны арга барилаа зогсоогооно уу. АТГ-ын гар хөл болж, хэлсэн үг болгоныг нь биелүүлдгээ болино уу. Хараат бус ажиллаана уу” гэсэн утга бүхий захидал илгээсэн бол Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Бадамцэцэгт “АТГ-ын хэлсэн үг болгоныг хийдгээ болино уу. Хараат бус ажиллана уу. Хуулийн дагуу хяналтаа тавина уу” гэсэн шаардлага хүргүүлжээ.
 
Харин АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Ц.Нямдорж, мөрдөгч Н.Тамир нарт  “Улстөрчид, төрд байгаа олигархи бүлэглэлийн гар хөл болж, улс төрийн захиалгаар хэрэг зохиохоо зогсооно уу. Шүүхээр хүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэлээр зарлаж, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу. Хүнийг “Ганц худаг”-т нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэхээ зогсооно уу” гэжээ.  
 
Г.Дэнзэнг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай цагдан хорьж, улмаар дахин хоёр сараар сунгасан байдаг.
 
Г.Дэнзэнгийн хоригдох хугацаа энэ сарын 4-нд буюу өнгөрсөн мягмар гаригт дууссан ч түүний хоригдох хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан аж.
 
Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр тэрбээр “Надад Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани надад байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.
 
Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3- зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших