“15-50 насны эрчүүдэд бэлгийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн зар бичээд сумын төвөөр тараажээ
Нийтэлсэн: 2015-08-01 10:08:37
Эм хүн арга барагдахын цагт тун сонин бас санаанд оромгүй аргаар хариугаа авдаг бололтой. Энэ зун Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд болсон сурамжит явдлыг уншигчиддаа хүргэж байна. Ж.Ц нь гуравдахь нөхрөөсөө салаад Бат-ЭрдэнэЭ-бат гэгч эртэй нийлжээ. Дундаас нь нэг хүү төрж. Нөхөр нь өмнө нь Золцэцэг гэдэг эмэгтэйтэй эр эмийн харьцаатай байсан гэж Ж.Ц баталж. Золцэцэг гэдэг эмэгтэй хуучин амраг эрээ харамлаж төрөхөөс нь өмнө гэрт нь ирээд хананд өлгөөтэй бүх жаазтай зургийг нь хагалсан байсан ч юм хэлээгүй өнгөрч. Удалгүй Золцэцэгийн охин нь төрж эмээ болсоны баярыг тэмдэглээд нөхөртэй нь голын эрэг дээр байна гэсэн мэдээлэл ирэхэд нь хүртэл тэсээд өнгөрч. Нөхөр нь тэр эмэгтэйг утасдахаар гарч яваад л согтуу ирдэг гэнэ. Увс яваад ирээд гэртээ ирэн ороо засах гэтэл цагаан хэрэглэл нь цус болсон байж. Хүүхдүүд нь айлын эгч ундаа авч өгөөд аавтай унтсан гэхэд нь тэсээгүй гэнэ. Харин нөгөө тал нь Ц.Ж-г хэтэрхий хартай харнаасаа болж ийм үйлдэл хийсэн гэсэн бол нөхөр нь эхнэрээ дэндүү хартайг мөн баталж. Хартайгаа дуудуулсан Ц.Ж нь бүжгийн багш агаад “15-50 насны эрчүүдэд бэлгийн үйлчилгээ үзүүлнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрчүүд яаралтай ирж үйлчлүүлнэ үү, нөхөр хөдөө явсан тул надтай нэг шөнө жаргахыг урьж байна, ганц бие болон эхнэргүй эрчүүдэд нэг шөнийг цуг өнгөрөөх сайхан үйлчилгээг урд хорооллын Золка санал болгож байна” гэсэн зургаан зар бичээд 96….. гэсэн утасны дугаарыг нь тавиад таван газар наажээ. Энэхүү өшөө авалтын зараа сумын ЗДТГ, Хаанбанк, Төрийн банк, төмөр замын дэлгүүр гэх мэт хөл ихтэй зургаан газрын хаалганд наасан гэнэ. Үлдсэн нэгийг нь нөхөртөө “дурсгаж”. Сумын төвийнхэн тэрхүү зарыг бүгдээрээ уншсан агаад бөөн хэрэг дэгджээ. Санаанд оромгүй аргаар өшөөгөө авсан Ц.Ж нь цагдаад “би аргаа бараад ийм хэрэг хийсэн, хангалттай доромжлуулсан, тэр хүүхнийг хэзээ ч уучлахгүй” гэж мэдүүлжээ.
NUUTS.mn