Н.Хүрэлсүх,М.Хулан ба “Тара” компаний гаргаж өгсөн 176 сая…
Нийтэлсэн: 2015-07-29 02:16:52
Өнгөрсөн хавар “Цэвэр агаар”-гийн хэрэгт шинээр нөхцөл байдал илэрсэн тул нэмэлт мөрдөн байцаалт явуулж ахин нэг хэрэг нэмэгдсэн. Тэр нь “Набсан”, “Тара” гэх хоёр компаниар дамжуулан гаргасан 300 гаруй сая төгрөгийн хэрэг байлаа. Энэ талаар шинээр мөрдөн байцаалт явуулж өгөхийг хорих ял эдэлж байгаа гүйцэтгэх захирал асан Н.Хүхэлсүх эхэлж өргөдөл гаргасан. Асуудлын гол нь тэрхүү мөнгийг гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч М.Хулан хоёрын хэн нь завшсан бэ гэдэгт байсан. Эхлээд “Тара” компанитай холбогдох хэргийг уншигчиддаа хүргэе. Компаний захирал Ж.Цогбадрах нь энэ хэрэгт гэрч, сэжигтнээр байцаагдсан гэнэ. “Цэвэр агаар” сангаас 2013 оны 3-р сарын 12-оос 4-р сарын 8-ны хооронд дөрвөн удаагийн гүйлгээгээр “Тара” компаний дансанд нийт 192,2 сая төгрөг орж иржээ. Захирал Ж.Цогбадрах нь үүнээс 10 хувийн шитмгэлийг хасаад 176 сая төгрөгийг бэлнээр гаргаж сангийн нягтлан бодогч М.Хуланд өгчээ. Нягтлан нь цаашаа гүйцэтгэх захиралдаа өгсөн гэдэг. Тэрээр өмнөх байцаалтандаа албан өрөөнд нь оруулж өгсөн, эмнэлэгт хэвтэж байхад нь аваачиж өгсөн гэсэн хоёр өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан гэнэ. Н.Хүрэлсүхийн тал энэхүү зөрүүтэй мэдүүлэг дээр үндэслэн гүтгэж байна, эмнэлэгт хэвтэж байсан хүн их хэмжээний бэлэн мөнгө авах боломжгүй, би аваагүй хэмээн гомдол гаргаж. Зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь М.Хулангийн алдаа болжээ. Түүнээс гадна яллагдагч нарын албан өрөө, гэрт хийсэн нэгжлэгээр нягтлангийн гэрээс “Тара” компаний түлш хүлээн авдаг бланк 72 ширхэг гарч иржээ. Үүнийг нь Н.Хүрэлсүхийн тал тухайн компанийг М.Хулан өөрийн үзэмжээр ашигладаг байсан, 176 сая төгрөгийг тэр л ганцаараа авсан хэмээн дайрч. Мөн компаний захирал Ж.Цогбадрах нь зөвхөн нягтлантай харьцдаг, түүнд мөнгөө өгдөг байсан гэж мэдүүлсэн байж. Харин М.Хулан нь дээрхи захиралын мэдүүлгээр л намайг тэр их мөнгийг завшсан болгож ялласан хэмээн эсэргүүцсэн. Тэрээр би ганцаараа аваагүй гээд Ж.Цогбадрах нь зөвхөн 10 хувийн суутгал хийдэг байсан нь худлаа гэж мэдэгдсэн гэнэ. Мөнгө шилжүүлсэн ХХБ, Голомт банкны хуулгыг үзэхэд зарим үед 15 бүр 20 хувийн суутгал хүртэл хийсэн байсан агаад Цогбадрахад суутгал нэрээр үлдсэн мөнгийг надад тохох гэлээ хэмээн эсэргүүцжээ. “Цэвэр агаар” сангаас ирж ирсэн 192 сая төгрөг нь дөрвөн удаагийн гүйлгээр шилжигджээ. Үүний 10 хувь нь 19,6 сая төгрөг болж суутгагдаж. “Тара” компаний захирал Ж.Цогбадрах үнэндээ сангийн захирал, нягтлан хоёр хоюулаа л танай дансыг ашиглая гэж гуйсаныг мэдүүлжээ. Хэрвээ гуйлтыг нь зөвшөөрөхгүй бол “Цэвэр агаар” сантай байгуулсан түлш нийлүүлэх гэрээг нь цуцалж магад гэж айж. Түүнээс гадна нь дансаар нь их хэмжээний мөнгө орж гарч байх нь компанид ч ашигтай хэмээн давхар сэтгэсэн гэнэ. 2013 оны 3-р сарын 14-нд 51,9 сая, мөн сарын19-нд 48,2 дараа сарын 2-нд 45,3 сая, 8-нд нь 51,3 сая тус тус шилжин орж иржээ. Ирсэн мөнгийг Ж.Цогбадрах бэлнээр нь гаргаад М.Хуланд аваачиж өгдөг байж. Нэг удаа Гадаад яамны урд талын эмнэлэгийн дэргэд аваачиж өгч. Дараа нь нягтлан өөрөө захирлын гэрийн гадаа ирж авч. Тухайн үед М.Хулан нь усан цэнхэнр өнгийн “ланд-470” унаж явсан гэнэ. “Тара”-гийн захирал би нэг ч төгрөг аваагүй гэж баталсаар ирсэн. Харин М.Хулан нь авсан мөнгөө Н.Хүрэлсүхэд өгсөн эсэх, албан өрөөнд нь эсвэл эмнэлэгт хэвтэж байхад нь аваачиж өгсөн гэдгээ нотолж чадаагүй, мөрдөн байцаалтаар ч гүйцэтгэх захирал авсан тогтоогдсонгүй. Ингээд 176 сая төгрөг нягтлан дээр буужээ. Шүүх энэ хэрэгт нь М.Хуланд 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураах, 5 жил хорих ял оноогоод өмнө ногдуулсан 5 сая төгрөгийн эд хөрөнгө хураах, 7 жил хорих яланд нь багтаасан. “Цэвэр агаар” сангийн хэрэг Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 2014 онд нягтлан эмэгтэй жирэмсэн байсан тул хорих ял эдлэхийг нь нэг жилээр хойшлуулсан. Хойшлуулсан хугацаа нь энэ 7-р сарын 10-нд дууссан тул тэрээр одоо ялаа эдэлж байна. Дараагийн удаад “Набсан” компанитай холбогдох хэргийг хүргэнэ.