Баянзүрх дүүрэгт хүргэн бэр явалдаад баригдсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-07-28 02:54:06
Монгол уламжлал ёс заншил алдагдаж хүмүүс улам бүр увайгүй, ичих нүүргүй болж байна. Саяхан Баянзүрх дүүрэгт нэг айлын бэр хүргэн хоёр явалдаад баригдсан хэрэг гарчээ. Энэ явдал нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн … тоотод болсон агаад хэрүүл маргааны эцэст бэр эгч зодуулж гэмтжээ. Мэргид овогт Ё-ын том охид болох Сарантуяа, Урантуяа нар нь дүү Нарантуяагийн дуудсанаар ирж гэртээ хоноогүй нөхрийг нь хайхаар хамт гарчээ. Энэ тэрүүгээр хайж явсаар эцэст нь гадны хүнд хэлэхээс ч зовмоор нэгэн таамагт тулж. Тэд явсаар том ахындаа ирсэн гэнэ. Ах нь хөдөө ажлаар явсан агаад бэр эгч Насанжав нь гэртээ ганцаараа байна гэжээ. Хоёр эгч нь ахынхаа гэрийн хаалгыг нь нүдтэл онгойлгосонгүй. Цонхоор орох үед бэр эгч нь шатаар доошоо бууж харагджээ. Ингээд бэрийгээ хоёр талаас нь тас сугадан гэрт нь ороод охин дүүгийнхээ нөхрийг орон доор нуугдаж хэвтэхэд нь олж суга татан гаргаж ирж. Ичсэн хүргэн гарч зугтах гэхэд хадам эгч нар нь хаалга дараад гаргасангүй. Эхнэр нь ээж, хадам ээжээ дууджээ. Тэрээр нөхрөө хэд сайн алгадаад дараа нь "та миний ахтай суучихаад одоо манай нөхөртэй яаж байгаа юм бэ "хэмээн бэр эгч рүүгээ дайрч хөгшин залуу хоёр эмэгтэй үсдэлцээд авсан гэнэ. Эгч нар нь дүүгээ өмөөрсөн тул бэр эгч нь хүний олонд дийлдэн ялагдаад цагдаа дууджээ. Дуудлагаар очсон цагдаа нар шүүх хуралд ийн мэдүүлж. “…зодоон болж байна гэсэн айлд ирэхэд нэг залуу шалан дээр түрүүлгээ хараад хэвтчихсэн, нэг ахимаг эмэгтэй орон дээр уйлж суусан, тэр хоёр луу 4-5 эмэгтэй дайрч загнаад хэрүүл маргаан болж байсан, загнаж байсан эмэгтэйчүүдийн нэг нь манай бэр эгч манай хүргэнтэй явалдсан байна, бид нарыг ирэхэд орон доогуураа нуусан байсан гэсэн” гэжээ. Харин зодуулсан эмэгтэй эд нар намайг нийлж зодсон гээд маажуулсан хүзүү, улайсан цээжээ харуулаад намайг аваад яваач гэж цагдаа нараас гуйжээ. Тэрээр зодуулсан болон эмчилгээний зардал хэмээн хадмын талаасаа 700 мянган төгрөг нэхсэн аж. Шүүх нөхөртөй нь явалдлаа хэмээн бэр эгчийгээ зодсон эмэгтэйг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 960 мянган төгрөгөөр торгожээ. Бэр эгч 50 дөхөж байгаа бол хүргэн 30 гаруй настай гэнэ.