Нууц мэдээллийн уурхай

“Эх оронч” увсынхан ийм байна даа….

Нийтэлсэн: 2015-07-23 07:12:54

 Увс аймаг буюу ойн иргэдийн хэлтэрхий, дөрвөн ойрдын тасархай, Галдан бошигтын “тасарсан яс”, Бал даргын “үсэрсэн цус”-ны  аймаг хэмээн байгуулагдсаныхаа 90 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Монголын төрд “Увс фракц” хэмээн хүндэт нэр автлаа хүлээн зөвшөөрөгдсөн тэд ойн баяртаа сэтгэл ханамгүй хандив өргөсөн нь бусад аймгийнхийг ичээж байна. Увс хүний нэгэн адил Өмнөговь хүнийг бий болгох гэж байгаа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “мөнхийн” Засаг дарга Б.Бадраа нар “Говь Шанхын хурд”-аа бас хийх гэж байгаа. Гэтэл хандив өргөх үеэр алтны магнат Т.Нямтайширын “Чинхау-МАК-Нарийн сухайт”-ын Сонинбаяр нь ердөө 3-хан сая төгрөг амласан гэсэн. Тэгэхэд  Увс нутгийн хүү ШУТИС-ын багш Д.Балсандорж дангаараа 70 сая төгрөгийг аймгийн наадамдаа хаяж байна. Экс Ерөнхий сайдын үед томорсон гэх “Тесо” групп 250 саяыг хандивлажээ. Өмнөх хэдэн нутгийн аваргын “ланд”-ыг ганцаараа гаргасан Б.Чойжилсүрэн тэрийгээ суутгасан бололтой жаран хэдхэн саяыг өгчээ. Нутгаа гэх сэтгэл ийм байдаг аж. Увс хүн шиг Өмнөговь хүнийг бий болгох гэсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нар Нямка Дорлигоо хоёрын зэрэгт хүрэх яагаа ч үгүй байна.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших