МАН-ын зургаан сайдад “Мангар” зориг дутлаа даа…
Ардын намын нэр хүнд аажмаар унахын хамт өсгөх дээшлүүлэх боломжийг ашиглаж чаддаггүй нь хачирхалтай. Уг нь энэ нам хар цагаан пиарын маш хүчтэй багтайсан. Хамгийн сүүлд л гэхэд эрлийз морьд уралдуулсан хэрэгт МАН-ын У.Хүрэлсүх, Г.Тэмүүлэн нар холбогдлоо. Уг нь сар гаруйн өмнө ММСУХ-ны тэргүүн, намынх нь дарга М.Энхболд наадамын комиссын дарга шадар сайдад бичиг хүргүүлж монгол эрлийз морьдыг сэрвээний өндрөөс нь гадна үүлдэрхэг байдлаар ангилахыг сануулж байсан. Ардын намын дэд сайдын морь сэрвээний өндрөөрөө таарч магадгүй ч үүлдэрхэг байдлаар нь хэн ч цэвэр монгол адуу гэхээргүй байсан. Гэхдээ “шанааддаг” шадар сайдын хувьд “панда” намын даргынхаа хэлсэн хийсэн бүхнийг дарж унагаж байхдаа таашаалтай болоод байгаа. Шийдлийн засгийн газарт орсон МАН-ын зургаан сайдын буцах өдөр дөхсөөр… Эцсийн эцэст эзэн нь юмаа мэддэг гэгчээр АН засгаас хөөж л таараа. Хөөгдөхөөсөө өмнө өөрсдөө нэр төртэй гарчих боломж уг нь байсан ч даан ч ашиглаж чадсангүй. АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь хамтрагчаа засгаас гаргах тухай шийдвэр гаргасны маргааш нь л зургаан сайд өөрсдөө өргөдлөө өгөөд гарчих байсан юм. У,Хүрэлсүх, Д.Оюунхорол, Н.Төмөрхүү нарын зургаад нэг тийм тэнэгдүү МАНгардуу гэмээр зориг дутлаа даа. Албан тушаал эрх мэдлийн амтат угжнаас нэг ч өдөр гэсэн хөхөөд сууж байх юмсан гэсэн архагшсан шунал хүсэл нь энэ зургааг “алсан”. Хэрвээ тэр үед л гарчихсан байсан бол ирэх жилийн өдийд энэнээс өндөр санал авах байсан юм гээд харамсаад сууж байхгүй байсан ч байж магадгүй. Ядаж л өдийд Ардын нам олон түмний өмнө одоогийнхоосоо хамаагүй гоё харагдах байлаа.