Нууц мэдээллийн уурхай

МҮБХ огт гаргаагүй тогтоолоор бөхчүүдийн эрэмбэд халдаж байсан нь тогтоогджээ

Нийтэлсэн: 2015-07-22 04:23:17

 Энэ жилийн наадам МҮБХ үндэсний бөхийг удирдах ямар ч чадваргүй болсоныг тодоос тод харуулсан. Хоёрхон бөхийн хэн нь ердөө тавхан минут зүүний магнайд зогсох эсэхийг шийдэж чадалгүй сүүлдээ төр засгийг татан оролцуулж эцэст нь наадамчин олныг хагаралдуулсан. Тэгвэл түүнээс дутахгүй ноцтой хэрэг нуугдаж байсан нь аймгийн хурц арслан Г.Баяржавхлангийн заргаар илэрчээ. Аймгийн хурц арслан нь МҮБХ-ны удирдлагатай өнгөрсөн жилийн намраас хойш энэ цолоороо барилдах, эрэмбэлэх эрхээ хамгаалж шүүхдэлцсэн. Г.Баяржавхлан нь Дундговь аймаг байгуулагдсаны 71, Их мандал-2012 говийн бүсийн даншиг наадамд түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн. Гэтэл Р.Нямдорж тэргүүтэй МҮБХ нь Үндэсний баяр наадамын тухай хуулийг уг даншигаар зөрчсөн хэмээн асуудал үүсгэжээ. Үүнд 256-аас илүү тооны бөх барилдуулсан, тухайн үед а.н цолтой байсан Г.Баяржавхлан нь дөрвийн даваанд у.н Б.Адъяахүүтэй барилдах байсныг будлиантуулж өөрийн аймгийн харьяат у.н Г.Олзгэрэлтэй тааруулсан гэнэ. Улмаар тавын даваанд 32 бөх гарах байсныг 34 болгож Г.Баяржавхлан нь у.н Ш.Жаргалсайханг давж, 7-гийн  даваанд у.н Ч.Баянмөнхийг, 8-ын  даваанд у.з Өсөхбаярыг тус тус хаяжээ. Ингээд үзүүр түрүүнд  у.х Л.Пүрэвжавд тэврүүлж үнэсүүлээд барилдалгүй тахим авч энэ наадамд түрүүлэн маргааш нь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хурц арслан цол хүртсэн аж. Энэ бульхайтай барилдааныг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцээд уг наадамд шинээр цол авсан бөхчүүдийг хуучин цолоор нь эрэмбэлэх шийдвэр гаргажээ. Үүнийг тухайн үед бөхчүүдээс ганцхан Г.Баяржавхлан эсэргүүцэж шүүхдсэн бол бусад нь хүлээн зөвшөөрч. Гэтэл шүүхдэлцэх явцад аймгийн арслангийн өмгөөлөгчид бөхчүүдийг хуучин эрэмбээр нь барилдуулахаар шийдвэрлэсэн гэх хурал огт болоогүй тогтоол ч гараагүй болохыг олж тогтоосон гэнэ. Ингээд ердөө  наадамын өмнөхөн МҮБХ-ны нбд Д.Цогтбаатар нь Г.Баяржавхлантай   эвлэрлийн гэрээ байгуулж түүний 2012 оны Дундговийн наадамд түрүүлсэн амжилтыг нь хүлээн зөвшөөрч аймгийн наадамд нэг түрүүлсэн, хоёр шөвгөрснөөр тооцон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийн 125-рт эрэмбэлэхээр болж МҮБХ бууж өгчээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших