Нууц мэдээллийн уурхай

Ч.Отгонбаяр, А.Оюунчимэг нар нотариатчдыг 3 жил талцуулан зовоож байна

Нийтэлсэн: 2015-07-22 03:37:01

 Монгол эмэгтэйчүүдийн албан тушаалын төлөөх хор шар агуу ажээ. МНТ болон жирийн нотариатч нар нь танхимын ерөнхийлөгч гэх албан тушаалын төлөө дайтаж байгаа одоогийн удирдлага А.Оюунчимэг болон экс ерөнхийлөгч Ч.Отгонбаяр нарын халз тулаанд гуравдахь жилдээ зовж бас залхаж байгаа гэнэ. 1997 онд МНТ гэж байгуулагдсанаас хойш энэ хоёр эмэгтэй ээлжилэн “төр барьж” иржээ. Өмнө нь Ч.Отгонбаяр нь тэргүүлж байгаад 2013 оны 5-р сарын 25-ны бүх гишүүдийн хурлын нууц санал хураалтаар А.Оюунчимэгдээ ялагдан ерөнхийлөгчийн суудлаа  алдсан. Гэсэн ч тэрээр хурлын шийдвэр тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй одоог хүртэл хууль бус ерөнхийлөгч танхимын нэрийг гадаад дотоотод унагаж явна хэмээн тэмцэлдсээр явна. Ч.Отгонбаярын баталж байгаагаар А.Оюунчимэг нь анхнаасаа л Нотариатын тухай хуулийн “Нотариатчид тавигдах шаардлага” гэсэн заалтыг зөрчин ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ. Уг шаардлагад “нотариатч нь багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” хэмээн заасан байхад одоогийн ерөнхийлөгч нь  МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний арбитрчын газар арбитрчаар ажиллаж байхдаа нэр дэвшсэн гэнэ. Энэ нь Монголын Олон улсын ба үндэсний арбитраас гаргасан “арбитрчдын бүрэлдэхүүн” гэх нэрсийн жагсаалтаар батлагддаг аж. Уг нь 2011 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар Нотариатын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нотариат, арбитр, өмгөөллийн үйл ажиллагаа давхар эрхэлж байсан нотариатчдаас сонголт хийлгүүлжээ. Энэ дагуу давхар үйл ажиллагаа эрхэлж байсан 14 нотариатчын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож 108 нотариатчын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн  гэнэ. Мөн арбитрчаар давхар ажилладаг 4 нотариатчдаас гурав нь хууль болон сайдын тушаалын дагуу сонголтоо хийсэн байхад ганцхан л МНТ-ын ерөнхийлөгч А.Оюунчимэг хатагтай дархан эрх эдлээд гурван жилийн турш 2 ажил албан тушаал давхар эрхэлсээр иржээ. Энэ нь анхнаасаа эрхзүйн чадамжгүй ерөнхийлөгч МНТ-г удирдаж байгааг баталж байна хэмээн Ч.Отгонбаяр мэдэгддэг. Үүнээс гадна танхимын төсвийг дур мэдэн зарцуулдаг, нотариатчдыг дарамталдаг тухай баримт байдаг гэнэ. Ийнхүү тэрээр А.Оюунчимэгийг МНТ-ын ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн бүх гишүдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар гуравдах жилдээ тэмцэж байгаа аж. Харин одоогийн ерөнхийлөгч нь тухайн үед намайг бүх гишүүд хүлээн зөвшөөрч сонгосон, ганцхан энэ хүн л эсэргүүцсээр яваа, бүр залхаалаа гэжээ. Тэрээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитрд харьяалагддаг ч тэр нь байнгийн ажлын байр биш, цалин хөлс авдаггүй тул нотариатчийн хавсран гүйцэтгэхийг хориглосон ажил албан тушаалд хамаарахгүй гэж няцаадаг.  Тэгээд ч Ч.Отгобаяр нь 2009-2013 оны хооронд МНТ-ын ерөнхийлөгчөөо ажиллаж байхдаа бас л давхар арбитрч хийгээд явж байсныг сөргүүлэн тавьж барьцдаг гэнэ. Екс болон одоогийн ерөнхийлөгч нарын зөрчлөөс болж МНТ-ын 9 гишүүнтэй Удирдах зөвлөл нь мөн хоёр хуваагджээ. Б.Бадамханд тэргүүтэй нь экс ерөнхийөгчөө дэмждэг бол Ц.Энхтуяа нарын фракци нь одоогийн даргаа хамгаалдаг аж. Экс ерөнхийлөгчийн талын Б.Бадамханд нь Ц.Оюунчимэгийг ерөнхийлөгчөөр сонгож баталсан 2013 оны хурлыг даргалж байсан. Тэрээр Нотариатын хуулийн дагуу бид сонголтоо хийгээд байхад ганцхан л ерөнхийлөгч давхар ажил хийж байгаа нь шударга бус, арбитрчаар давхар ажилладаг гэдгийг нэр дэвших үед нь мэдээгүй, А.Оюунчимэг нь нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөө бүх нотариатч нарт цахим хаягаар нь хүргэсэн гэдэг, гэхдээ надад л лав юу ч ирээгүй хэмээн экс ерөнхийлөгчөө дэмжжээ.

 

NUUTS.mn

 

 

 
 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших