Нууц мэдээллийн уурхай

Ардын намынхан ардын наадамыг ардуудаас булаан авчээ

Нийтэлсэн: 2015-07-21 06:08:21

 Наадамаар морьдоо хасуулсан уяачид ёс заншлаа хүндэтгээд баяр өнгөртөл хэлээ хазсан бол одоо дуугарч эхэлжээ. Монгол эрлийз тусдаа уралдана хэмээн тогтсоныг дуулсан уяачид хаа холоос морьдоо тээж ирсэн ч маш олон цэвэр монгол адуу эрлийз хэмээн хасагдлаа. Тэгсэн атлаа баахан дэд сайдын хэн ч харсан эрлийз гэхээр адууг уралдуулж өнөөдүүл нь түрүүллээ. Баяр наадамын комиссын дарга У.Хүрэлсүх наадамын өмнө жинхэнэ ардын наадам цэнгэл хийнэ хэмээн яруу сайхан “донгодож” байсан. Гэтэл ачир дээрээ тэрээр эрлийз морьдтой баячуудын гар хөл байсныг уячид илчилжээ. Дундговь аймгийн УХ-ны тэргүүн, алдарт уяач Ц.Ганхүү нь дэд сайд нэртэй баян Г.Тэмүүлэнгийн эрлийз халтар азаргыг чухамдаа  намых нь ах шадар сайд л шахсаар байгаад уралдуулсан гэж мэдэгджээ. Гэтэл уг эрлийзийг  морины комисс монгол адуу биш гээд хасчихсан байсан ч эцсийн эцэст араас нь мордуулаад уралдуулжээ. Г.Тэмүүлэн НАМЗХ дотроо ч баячуудын фракцидаа хамаардаг бол уяачид дундаа ч дээд зиндаанд нь багтдаг гэсэн. Мөнгө ихтэй ч морь муу мэддэг гэх түүнд бас нэгэн алдарт уяач болох Эрдэнчулуун нь эрлийз халтарыг шарга азаргын төл хэмээн зарсан хэмээн уяачид шуугиж байна.  Энэ тухайд бас л морьдоо хасуулсан уяач Л.Цандэлэг түрүү морио эрлийз гэдгийг хүлээн зөвшөөрөхийг Г.Тэмүүлэнгээс шаардсан удаатай. Ийнхүү Ардын намынхан ардын наадамыг ардаас булаан авч баячуудынх болгожээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших