Нууц мэдээллийн уурхай

АСЕАН-ы уулзалтад зориулж 15 сая еврогоор 50 “Бенц” авна

Нийтэлсэн: 2015-07-21 02:28:58

 Манай дарга нар улс орон нь мөнгөгүй гэдгийг мэддэггүй болсон. Эдийн засаг нь унаж улсын төсөв нь улайж байгаа орон аль болохоор хэмнэж элдэв өндөр өртөг зарлагатай арга хэмжээгээ зогсоодог байхад манайхан өөрсөддөө гай дуудсаар байна. Дэлхийн хөгжингүй орон болох Өмнөд Солонгос, Турк хүртэл зохион байгуулахаас жийрхдэг АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг Монголд хийлгэхээр дарга нар том дуугарчихаад ирсэн. Энэ арга хэмжээнд багаар бодоход 50 гаруй орны төрийн тэргүүн гүйцэтгэх засаглалын тэргүүний түвшний удирдагчид ирдэг. Өндөр дээд зочдыг хүлээн авах нь маш өндөр зарлага шаардана. Энэ нь  нийслэлдээ ганц хоёрхон таван одтой зочид буудалтай манайх шиг улсад дэндүү томдохоор зүйл. Гэтэл түүгээр яваа гайг үүгээр дуудсаны  балаг гарч эхэлжээ. Хамгийн наад захад тэр олон Ерөнхийлөгч Ерөнхий сайдад үйлчилэх унаа алга. Эхлээд “Тоёото” компаниас 100 хамгийн сүүлийн загварын унаа авна гэж ярьж байснаа саяхнаас өөрчлөгдөжээ. Одоо дарга нар Германаас “Мерседэс Бенц“-ийн “Маубах” загварын 50 тансаг унаа авахаар шийдээд байгаа гэнэ. Нэгийг нь 300 мянган еврогоор авахаар төлөвлөсөн нь 15 сая евро болох нь.  Чуулга уулзатын хэдхэн хоногт л унаад өнгөрөхийн төлөө ийм их мөнгө зарж байгаа хардлага төрүүлж байна. Арай ухаантай хүмүүс байсан бол түрээслэх аргыг сонгож болох агаад хамаагүй хямд тусна. Арга хэмжээ дууссаны дараа тэр олон өндөр үнэтэй машиныг яахаар шийдсэн нь тодорхойгүй. Лав л авсан үнээрээ эргээд зарж чадахгүй. Манай томчууд унаагаа сайжруулах дуртай солих дургүй гэдэг нь саяхны наадамын үеэр цэнгэлдэхийг тойрон сойсон тансаг машинуудаас нь харагдсан. Өндөр ЕС-ын “зарлиг” ёсоор бол аль хэдийн хураагдаад зарагдсан байх ёстой ч гишүүд сайд дарга нарт тэр нь хамаагүй бололтой. Ердөө ганцхан хүнийг НҮБ-д өндөр албан тушаалд суулгахын төлөө Монголын төсвийн хэдэн цөөхөн евро доллар ийнхүү үрэгдээд дуусаж байна. 

 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших