Нууц мэдээллийн уурхай

“Хөгжлийн гүүр” сургуулийн ажилтан “би Ерөнхий прокурорын хүү байна” хэмээн цагдаад халджээ

Нийтэлсэн: 2015-07-20 05:17:30

 Хуулийн байгууллагуудаас ЕПГ, АТГ хоёр ихэд “алдаршсан” нь иргэд нэрийг нь их барьдаг болсоноос харагдаж байна. “Хөгжлийн гүүр” сургуулийн гадаада харилцааны менежер Г.У нь  гэгч эмэгтэй хүнийг алгадсан, цагдаагийн ажилтанд халдсан хэрэгтээ нэг жилийн тэнсэн авчээ. Уг нь байдаг л хэрэг мэт боловч тэрээр цагдаад халдахдаа “би Ерөнхий прокурорын хүү байна” хэмэн агсарч нүүр мөр лүү нь 3 удаа цохиод пивоны лонх аван далайсан ч арай ч цохиж чадалгүй буулгажээ. Цагдаа нарыг шөнийн 03 цагийн үед АНУ-ын ЭСЯ-ны хажуугаар эргүүл хийж явахад нэгэн эмэгтэй уйлаад зогсож байжээ. Байдлыг тордруулахад найзыг нь хоёр залуу гэртээ оруулчихаад гаргахгүй байна гэж. Уг айлд ирэн ороход нэгэн намхан залуу “би Ерөнхий прокурорын хүүхэд байна, зайлцгаа” хэмээн хөөж агсарсан нь “Хөгжлийн гүүр” сургуулийн ажилтан байжээ. Тэрээр цагдаа нарыг “яах гэж ирсэн п-да нар вэ, миний гэрт ордог хэн бэ” хэмээн дайрч нэг цагдаагийн нүүр мөр лүү гурав цохиод эргэн ширээн дээрээс хоосон лонх барин дайрчээ. Энэ үед нөгөө цагдаа нь гар утсаараа бичлэг хийж байгааг хараад арай цохиж чадалгүй гараа буулгаж. Энэ явдалд эрүү үүсгэн шалгахад Г.У-гийн эцэг эх нь багш хүмүүс байсан агаад өөрийгөө хамгаалахын тулд Ерөнхий прокурорын хүүхэд гэж  хэлсэн хэмээн мэдүүлсэн гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших