Нууц мэдээллийн уурхай

Өртэй МАН-АН засаг барьж чадах уу…

Нийтэлсэн: 2015-07-20 01:28:50

 Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг. Мөн зах зээлийн үед өргүй хүн компани гэж хаа ч байхгүй гэх нь бий. Тэгвэл бизнес эрхлэгчидэд өр зээл байж болох ч улстөрийн намд асуудал өөр байх. Засаг барьж байгаа АН, МАН хоёр сонгуулийн босгон дээр хоюулаа өр зээлтэй түүнээсээ гарч чадаагүй байна. МАН-ын хувьд Г.Алтжингийн гэх нэг сая долларын нуухын аргагүй том өр бий. Тэгвэл түүний хажууд жижиг гэмээр өр шир нь тоймоо алджээ. Яг одоогийн байдлаар Бүргэд гэдэг хүнд сар бүр 10 сая төгрөг төлж байгаа тухай санхүүгийнхэн нь ам алджээ. Өнгөрсөн 3-р сард зээлдүүлэгч нь Ардын намаас 100 сая төгрөгөө нэхэмжилэн шүүхэд өгсөн тул арга буюу эвлэрч өрөө төлөхөөр гэрээ байгуулж. Харин ч харж үзэн хорин саяыг хассан агаад МАН эхний сардаа багтаан 30 саяаа төлж. Үлдэх 50 саяыг нь сар бүр 10 саяыг төлөн барагдуулж байгаа бололтой. Ардын нам Зандан ерөнхий гэдэг генсекийн үед их өр ширэнд орсон нь одоо бөөн дарамт болж байна.  АН-аас 169 сая төгрөгөө нэхсэн “МВС” гэдэг компани бас л шүүхдэж. Тухайн үед намын генсек байсан Ц.Оюундарь хатагтайн гарын үсэг зурсан гэрээгээр эхлээд 40, 2015 оны 6-р сарын 30-ны дотор 60, он дуусахаас өмнө мөн 60 саяыг тус тус төлөхөөр тохирч. Гэсэн ч мөнгө нь орж ирээгүй байгаа гэнэ. Засаг барьж байгаа намын хувьд ч бас арга байдаг бололтой. Түүний нэг нь төрөөс авдаг санхүүжилт гэнэ. Өөр ч бас арга байдаг. Гэхдээ “Топууна” гэдэг компани энэ арганд ороод Ардын намынханд зад хууртагдаад баларсан. БЗД-ын намын хорооны барилгыг барьж өгсөн энэ компани төлбөрдөө барилгын талыг нь авахаар тохирсон байж. Гэсэн ч тухайн үед дүүрэгт засаг барьж байсан арга зальтай Ардын намыхан оронд нь том газар өгнө гээд барилгын талыг эзэмших эрхээс нь аятайхан татгалзуулчихсан. Хөөрхөн зальдуулсан компанийхан эцэстээ барилга ч үгүй газар ч үгүй болоод дууссан гэдэг. 

 

NUUTS.mn

 

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших