Нууц мэдээллийн уурхай

ХХААЯ-ны “хаан хатан” хоёр…

Нийтэлсэн: 2015-07-17 00:46:18

 Монголын задрал бутралын саарал цаг болох бага хаадын үед “Хөх тэнгэрт хөхрөгсөд нь нар сар хоёр, хөрстөд хөхрөгсөд нь хаан жонон хоёр” хэмээн зовсон өвөг дээдэс маань ярьдаг байсан. Тэгвэл манай үндэсний газар тарилангийн салбар бууран доройтож байгаа энэ цагт ХХААЯ-нд хөхрөгсөд нь сайд ТНБД хоёр нь аж. Үүнийгээ ч наадамаар баталж Р.Бурмаа сайд залуухан царайлаг ТНБД Н.Ариунболдын хамтаар хаан хатан сэнтийд заларсныг та харж байна. Өөр намын гаралтай “өнөө муу” дэд сайд Б.Батзориг нь хаан хатан хоёрын хэмжээнд шадарлаж чадалгүй гологджээ. Тэрээр дэд сайд болсноосоо хойш хөдөө гадаа их “цөлөгдөж” бараг харлаталаа тэнэсэн. Харин цагаахан ТНБД нь олон түмний өмнө бараг харагдадгүй, тариан талбай дээр очлоо гэж лав л сонсогдоогүй. Өмнө нь түүнийг муугүй мэдэх хүмүүс 3-р хорооллын 40 дүгээр сургуулийн спортын талбайг өвөл түрээслэн ус асгаж хөлдөөгөөд мөсөн гулгуур болгож хүүхдүүд гулгуулж мөнгө олдог байсан гэж  ярьдаг гэнэ. Тэгэхээр тун ч даруухан бизнестэй залуу байж дээ. Давхар дээлийг зад шүүмжилдэг байсан Р.Бурмаа өөрөө сайд болонгуутаа энэ тухай огт дурсахаа больсон. Түүнээс гадна дан дээлтэй байхдаа төрийн сайд нарын тансаглал ямба ихдлээ, ихэрхэл  нь хэтэрлээ хэмээн бас л хэлдэг ярьдаг байсан. Гэтэл өөрөө сайд болонгуутаа залуухан царайлаг ТНБД-ын хамт хаан хатан ширээнд залраад яамны ажилтан бүсгүйг аягач болгоод сууж байх юм.

 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших