Нууц мэдээллийн уурхай

Ноён уулыг ухах гэж улайрагсад тэмцэгч эмэгтэйг хутгалжээ

Нийтэлсэн: 2015-07-16 01:25:39

 Гадныхны гар хөл болж тахилга шүтээнт Ноён уулыг ухах гэж зүтгэгсэдэд алтны төлөө хүний амь хөнөөх юу ч биш болжээ. Энэ сарын 9-нд “Ноён уулаа хамгаалья хөдөлгөөн”-ий тэргүүн О.Цэрэннадмид гэртээ хутгалуулаад эмнэлгийн тусламж авч чадалгүй  хоёр өдөр болжээ. Азаар ээжээ эргэх гэсэн охин нь ирсэнээр хүнд шархдаж цус алдсан 67 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэмт этгээд тэргүүний гэрт шөнө дөлөөр орж хутгалж гэмтээгээд холбоо барих гар утсыг нь авч гэрийг нь гаднаас түгжээд зугтжээ. Мөн үйлдсэн арга хэлбэр нь шууд хөнөөх зорилготой байсныг харуулж байна. Ийнхүү эх орон газар шорооныхоо төлөө тэмцэгсэд эхнээсээ алтны төлөө улайрсан бизнес-улстөрийн гэмт бүлэглэлийн гарт өртөөд эхэллээ. О.Цэрэннадмид нь хутгалуулахаасаа хэдхэн хоногийн өмнө орон нутгийн засаг захиргаанд хандан Ноён уул руу оруулж байгаа хөлсний захиалгат нинжа нарыг хөөж гаргах, энэ явдлыг таслан зогсоох талаар албан ёсны шаардлага хүргүүлэн тэмцэж байжээ. Хэрвээ тэмцэгчид өөрсдөө нинжа нарыг гаргах гэвэл ноцтой мөргөлдөөн болох аюултай тул төр засгийн байгууллага үүргээ биелүүлж зохицуулалт хийж албадлагын арга хэмжээгээ авах нь зөв гарц байсан. Харамсалтай нь сумын удирдлага хөдлөөгүй нь дээр үүнд нь эрэлхсэн нинжа нарын төлөөлөл  О.Цэрэннадмидыг ил далд олонтоо заналхийлсэн. Энэхүү үйлдэл нь Ноён уулаа хамгаалах тэмцлийг сулруулах, тэмцэгчдийг нь айлган мохоож улмаар эртний тахилгад уул хайрханаа гадныханд өгөх асуудлыг дахин босгож ирэх бусармаг зорилготой нь илт байна.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших