А.Сүхбат аваргын том хүү сумын наадамд түрүүлжээ
Нийтэлсэн: 2015-07-15 02:20:56
Барилдана барилдахгүй хэмээн баахан таахалзсан дархан аварга А.Сүхбатын оронд хүү нь барилдаад түрүүлжээ. Том хүү Хангай нь аавынхаа төрсөн нутаг Сэргэлэн сумын наадамд түрүүлэн сумын заан цол хүртсэн гэнэ. Өмнө нь Атар зэрэг хоёр гурван сумын наадамд 3-5-ын даваанд өвдөг шороодож байсан бол аавынхаа суманд босоо байжээ.