Нууц мэдээллийн уурхай

Алтай Таван Богдод амиа алдсан уулчид фэйсбуук зараар холбогдон танилцсан гэнэ

Нийтэлсэн: 2015-07-15 02:03:11

 ОБЕГ-ын аврагчид Алтай таван богдын ын Хүйтэний оргилд авирахаар яваад сураггүй болсон таван хүнтэй уулчдын багийнхны сүүлчийн байрлалыг өчигдөр 19 цагийн үед олжээ. Тэд бүгд цасан нурангид дарагдан амиа алдсан гэнэ. Талийгаачид мэргэжлийн тамирчид биш агаад ердөө фэйсбуукд гарсан зарын дагуу холбогдон танилцаж баг бүрдүүлээд авиралт хийхээр явжээ. Алга болсон уулчдын багт н.Гомбосүрэн, н.Долгорханд, н.Гантөмөр, н.Уянга, н.Батболд нарын хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүнтэй багтсан байсан бөгөөд хамгийн ахмад нь 57 настай эмэгтэй байжээ.  Ердөө сонирхогчдын баг ирчихээд нэг олсоор холбогдон авиралт хийх гэж байхад тэнд байсан уулчид болиулдаггүй юм гэхэд мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлээгүй байна. Тухайн үед Алтай таван богдод хүн авирасны 100 жилийн ой тохиож Эрдэнэт хот, орос уулчдын баг болон “Монголиан экспедишн” компаний баг авиралт хийхээр ирсэн байж. Тус компаний захирал нь ямар ч туршлагагүй сонирхогчид ирсэн, мөн нэг олсоор бэхлэгдсэн байсан зэргийг нь мэдэж байжээ. Ийнхүү 7-р сарын 12-д тохиосон Алтай таван богдод хүн авирасны 100 жилийн ойн авиралт эмгэнэлтэйгээр төгсжээ.

 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших