“Ажилтандаа” унасан аварга Эрхэмбаяр жудаггүй загналаа
Нийтэлсэн: 2015-07-12 08:14:57
Дарга бөх дэвжээн дээр ч дарга л байдаг юм байна. Хүчит бөхийн дөрвийн даваанд аварга Эрхэмбаяр аймгийн арслан Анарын хурдтай даацтай хийсэн тохох мэхэнд унасан. Өвдөг шороодоод босохдоо аймгийн арсланг “сэгсрээд” авсан нь наадамчдын дургүйцлийг хүргэсэн жудаггүй үйлдэл болов. Аварга уураа гаргасан нь цаанаа учиртай бололтой. Эрхэмбаяр нь ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга бол Анар нь энэ хороонд харьяалагддаг аж. Ажилтандаа унасан дарга ийн уураа гаргажээ.