УИХ-ын дарга ингэж морь үзжээ
Төрийн томчуудын нэг УИХ-ын дарга З.Энхболд дарга олигархи давхаргынханд зориулагдсан тусгай асараас бус харин эгэл борчуудын үздэг эгнээнээс морь харж олон түмнийг гайхуулаад авлаа. Сонирхолтой нь дарга өөрөө тэндээс морь үзье хэмээн гэргийгээ дагуулан очиж. Хэрвээ нөгөө хоёр нь байсан бол мисс хатагтай эхнэр нь дургүйцээд бөөн юм болох байсан гэнэ. Даргаа ард түмний дунд шахцалдан зогсож байгааг харсан намын нөхөд нь манай хүн ч жаахан заргач зуумтгай болохоос гайгүй эр дээ хэмээн магтжээ.