МҮБХ Б.Бат-Эрдэнийг зүүний магнайд гарахыг гуйж байна
Нийтэлсэн: 2015-07-09 02:30:00
Хоёр бөхийн хэн нь ердөө тавхан минут зүүний магнайд зогсох эсэхийг шийдэж чаддагүй холбоо зөвхөн Монголд л байна. Бараг дотоод асуудал гэмээр энэ хэргийг улс даяр шуугиан тариад улстөрийн нам, төрийн байгууллага, ард иргэдийг хүртэл хагалаад хуваагаад хаялаа. Өөрсдөө шийдэж чадахгүйгээ мэдээд эхлээд төр лүү хандсан бол дараа нь гишүүн бөхийг гуйгаад эхэлжээ. Холбооны удирдлага зүүний магнайд гараад өгөөч хэмээн дархан аварга Б.Бат-Эрдэнийг гуйсан гэнэ. Хэрвээ аварга гарвал хоёр жижигийн хэрүүл нам дарагдах нь ойлгомжтой. Үүнээс өөр гарц байхгүй гэдгийг холбоо одоо л ойлгож. ЕТГ жижигийг дэмжиж байгаа бол шадар сайд өндөрийг нь дэмжиж байна. Ерөнхийлөгч уул овоо тахихдаа А.Сүхбатыг дагуулж яваад байдаг нь жирийн хэрэг биш. Тэгээд ч нэг намын улс гэнэ.