Нууц мэдээллийн уурхай

Монгол залуус “газар тэнгэрдэж” хэн нь хятадуудыг хөнөөхөө шийджээ

Нийтэлсэн: 2015-07-08 00:53:14

 Манай сайт өчигдөр өнгөрсөн 1-р сарын сүүлээр гарсан хоёр хятад бизнесмэний аминд хүрсэн хэргийн тухай мэдээлсэн. Хэдийгээр тухайн үед Хятадын “Зун хуа”нийгэмлэг бизнесмэн хөрөнгө оруулагчид гэсэн ч үнэндээ самарын наймаачид л байсан. Тэднийг С.Ганбаяр, Т.Чинтогтох,Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Т.Намхай нар шунахай зорилгоор бүлэглэн хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогдсон. Анх санаа гаргасан Ганбадрал Ганбаяр нар нь зоригтой залуусыг шилж “багаа” бүрдүүлсэн гэдгээ мэдүүлж. Тэдний төлөвлөгөө нь тун энгийн дайрч орж  цохиж унагаад л мөнгө аваад гарах байжээ. Гэхдээ тэд хятад иргэдийн байр камертэй гэдгийг орсон хойноо л анзаарч. Энэ нь тэдний бодлыг шууд эргүүлсэн бололтой. “Баавгай цохих” залуус цуглаад хоолойд углах гялгар уут, кабель утас бэлдэж аваад Ганбадрал нь жолоочоор нь ажилладагийн хувьд Шообаа гэдэг хятад руу залган хоёр хүүхэнтэй явж байна, мөнгө зээлээч гэхэд цаадах нь зөвшөөрчээ. Шөнийн 02 цагийн үед дайрахаар оржээ. Хятад иргэнийг хаалгаа нээхэд нь нүүр лүү шууд цохиод нь бүгдээрээ дайран орж. Хоёрхон хүнийг таван залуу дорхноо даран авч гялгар уутаа толгойд нь углан кабелиараа хоолойг нь боогоод ухаан алдуулсан гэнэ. Цаадуул нь хашгирч тусламж ч дуудаж чадаагүй аж. Тэгээд мөнгө хайж эхэлсэн бол Шинэзориг нь хоёр хятадыг ухаан ороод араас дайрч магад гээд галын өрөөнөөс хутга аван халаасалсан байжээ. Зурагтын хажуугийн шүүгээнээс бор цүнхэнд хийсэн төгрөг юань олоод гарах гэтэл Баадай буюу Ганбадрал нь энэ хоёр намайг танина, тэгээд биднийг бүгдийг нь бариад өгнө гэжээ. Мөн үүдэнд камер байсныг харсан байж. Ингээд гүйцээхээр шийдэж хэн хийх вэ хэмээн маргаж. Эцэст нь газар тэнгэрдээд шийдэхээр болоход Баадай Шинэзориг нарын алга сондгойрч тэд ухаангүй байсан хоёр хятадыг хөнөөсөн гэнэ. Шүүх хуралд хэрэгтнүүд энэ тухайгаа ярихад талийгаачдын ар гэрийнхэн орь дуу тавин уйлалджээ. Нийт 200 сая төгрөг байсныг таван залуу тэнцүү хуваан авч мөн юаныг нь ч хуваажээ. Шинэзориг нь мөнгө байсан цүнх, цус болсон хувцас хутга зэргээ шатаан устгаж. Залуус Модны хоёрын хажуугийн саунаас гурван хүүхэн аваад “Эвэргрийн” зочид буудалд очиж архидаж наргижээ. Баригдана гэсэн айдастай байсан Баадай Намхай нар Орос гарахаар шийдсэн бол бусад нь эхнэр хүүхэдтэй гээд явахаас татгалзаж. Хамгийн түрүүнд няцсан нь Ганбаяр байжээ. Тэрээр хадам аавдаа бүх үнэнээ хэлж цагдаад хамт очихыг гуйжээ. Аав нь түүнд Монгол улс цаазын ялгүй болсонд баярла гэсэн гэнэ. Тэрээр хэрэг гарсан өдрийнхөө оройн 21 цагийн үед Баянголын цагдаад очиж хэргээ хүлээн бууж өгсөн бол Орос гарах гэсэн хэдийг нь Дарханаас баривчилжээ. Талийгаачид нь Бан Жиу Фэнг буюу Шообаа, Ван Жун Ли нар байжээ.  Шообаа нь өвөрмонгол эхнэртэй агаад хадам ах Хасбагана нь Монголд бизнес хийдэг.  Тэдний самарын наймааны бас нэг хамтрагч нь Ли Хүнг Ганг гэгч байжээ. Шообаа Ли Ганг гурав самарын наймаа хийхээр эхлээд 950 мянган юань босгож. Үүнээсээ Хасбаганны “Треж трейд” компаний дансанд 600 мянгыг шилжүүлж. Мөн дундын мөнгөөр 3,5 тонн үхрийн сархинаг, 30 тонн самар худалдан авчээ. Талийгаачдын бизнесийн хамтрагчид болох Ганг Хасбагана нар хураагдсан мөнгөө аваад л өөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. Амиа алдсан иргэд Монгол дах бизнесийн талаараа хамаатнууддаа ярьдаггүй байсан тул ар гэрээс нь ирсэн хүмүүс нь самарын наймаа л хийдэг гэхээс өөр зүйл мэдэхгүй байжээ. Мөнгө төгрөгний талаар асуух гэхээр Хасбагана нь хориглож байсан гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших