Нууц мэдээллийн уурхай

Амиа алдсан хятад иргэд нь “Треж трейд” компаний нэрээр 1000 тонн самрын лицензи гаргуулсан байжээ-1

Нийтэлсэн: 2015-07-07 07:29:12

 Өнгөрсөн 1-р сард бүлэг этгээд хоёр хятад иргэний  аминд хүрч их хэмжээний мөнгийг нь дээрэмдээд Орос руу зугтаах гэж байгаад баригдсан. Таван залуу энэ хэргийг үйлдсэн агаад тэд 500 сая төгрөг байгаа, хүний зуун саятай болно хэмээн тооцоолсон гэнэ. Гэтэл тухайн өдөр хятад иргэдэд 170 сая төгрөг, 100 мянган юань бэлнээр байжээ. Их хэмжээний бэлэн мөнгөтэй хятад хүмүүс байдаг гэдгийг “Треж трейд” компанид жолоочоор ажиллаж байсан Н.Ганбадрал анх найз нартаа дуулгаж “баавгай цохих” бүлэг байгуулжээ. “Треж трейд” компани нь Р.Хасбагана гэдэг өвөрмонгол, Жавзмаа гэдэг монгол захиралтай гэнэ. Талийгаач хятадын нэг нь өвөрмонгол захирлын авга ах Бан Жиу Пин буюу Шообай нь самрын наймаа хийхдээ компанийг нь ашиглая гэсэн санал тавьжээ. Ингээд менежер Д.Пүрэвхүү  хөөцөлдөж БОНХЯ-наас мянган тонн самрын зөвшөөрөл авч чаджээ. Эхний удаад 20 тонн самрыг нэг тонныг нь 6,5 саяар худалдан авахад Шообай нь 500 мянган юаниасаа үнийг нь төлжээ. Авсан самраа монгол захирлын охины Толгойтод байх хашаанд хадгалж. Он гарахад самрын татвар тонн тутамд 3 сая төгрөгөөр нэмэгдэж  урагшаа гаргаад ашиг гарахааргүй болсонд зарахаар шийдэж. Худалдан авагч ч олдож “Си Эйч Эи Ай” компаний Солонго гэдэг хүүхэнд кг-ыг нь 7600 төгрөгөөр тооцон 24 тонныг заржээ. Энэ нь нийт 182 сая төгрөг болсон агаад мөнгийг 10 боодлоор хар өнгийн утсаар боож бэлдсэн байсан гэнэ.  Мөнгөө аваад менежер Пүрэвхүү жолооч Ганбадрал нар 25-р эмийн сангийн хажуу дахь ногоон өндөр байшинд амьдардаг Шообайд аваачиж өгчээ. Тэгэхэд Ван овогт хамт байж таарч. Шообай мөнгөө аваад менежердээ халаасны мөнгө хэмээн 110,  жолоочдоо бензиний мөнгө  хэмээн 200 мянгыг өгчээ. Ажил дууссан тул Н.Ганбадрал самрын бизнесд нь 3 сая төгрөгөө оруулсан найз С.Ганбаяртайгаа уулзаж энэ тэрийг ярьжээ. Энэ үед жолооч залуу өдөр самар зарсан тухайгаа дуулгаад “250 сая гэрт нь байгаа, өнөөдөр л гэхэд ахиад 250 саяыг оруулж өгөөд ирлээ, хоёрхон муу хужаа байгаа шүү дээ, очоод авчихаж болно” гэж найз нартай хэлж. Банкны өртэй залуус энэ санааг дорхноо өлгөн авч хамтдаа “баавгай цохихоор” шийдэн хүн олж баг бүрдүүлж эхэлжээ\үргэлжлэл бий\

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших