Нууц мэдээллийн уурхай

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөний яриа АН-ыхны дургүйг хүргэжээ

Нийтэлсэн: 2015-07-06 02:49:43

 АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ын зургаан сайдыг засгаас хөөж хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Үүнд нь хамгийн их дургүйцсэн хүмүүс нь өнөөх зургаан сайд дээр тэдний ажилд авсан 300 гаруй намын журмын нөхөд нь гэнэ. АН хамтрагчаа хүн муутай гэж буруутгасан нь  үнэний хувьтай. Үүний тод жишээгээр саяхан болж өнгөрсөн МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөнийг дурдаж гаргаж иржээ. Энэхүү зөвлөгөөнөөр Ардын нам засагт хамтрасны ашиг тусыг ганцхан зүйлээр л голон ярьсан нь ирэх сонгуулийн бэлтгэл  болгож АН-ыхныг “но”-г аль болох ихийг цуглуулах баримтжуулах явдал хэмээн дүгнэсэн гэнэ. Бүх шатны засаглалын түвшинд хамтарч ажиллаж байгаа Ардын намынхан сонгууль болтол зөвхөн  эрх баригчдын “бөгсийг ухах” л ажил хийх бололтой. Явуулж хэрэгжүүлж байгаа ажлыг нь унагааж нурааж чаддаггүй юмаа гэхэд гацаах зогсоох, нэр нүүрийг нь барж улайлгахын хажуугаар сонгуульд хэрэг болох баримтыг ихээр цуглуулах аж. Удирдах ажилтны зөвлөгөөн дээр яригдсан гэх иймэрхүү утга агуулгатай ярианы тухай мэдээлэл АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хуралд ирсэн нь   тэр дороо л олны саналыг эргүүлж ханилгаа муутай нөхдийг засгаас хөөх шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.

 
 
.
NUUTS.mn
 
 
 
.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших