Нууц мэдээллийн уурхай

“Болор” амралтын “болдоггүй” даргаас ЦТҮС-ний удирдлага залхаад халсан гэнэ

Нийтэлсэн: 2015-07-06 01:36:39

 Төрийн өмчит ЦТҮС нь өөрийн “Болор” гэх амралттай аж. Харин А.Энхбуйр гэдэг даргатай болсон цагаас шүүхийн зарга, ажилчдын гомдол тасрахаа больж дарга нарыг нь залхаах шиг болж байгаа гэнэ. Тэрээр 2011-2012 онд амралтын даргаар ажиллаж байгаад үндэслэлгүй халагдсан гж үзсэн тул шүүхдэн дараа жил нь ажлаа авчээ. Ажилгүй хугацааны цалингаа ч авсан гэнэ. Ж.Равдандорж нь ЦТҮС-ний гүйцэтгэх захирлаар ирээд нийт салбарын дарга нартайгаа хөдөлмөрийн гэрээг шинэчилэн хийжээ. Гэтэл ганцхан “Болор”  амралтын даргынхаа барааг харж чадаагүй нэлээд удаж. Дуудахад ирдэггүй, бүр олдодгүй, ажлын хэсэг томилоод явуулахад амралтандаа байдаггүй гэнэ. Дарга нь “алга болсон” тул ажил нь унаж амралтын газар өрөнд ороод балрах дөхөж. Олдохгүй нэлээд удсаны эцэст нэг ирэхдээ согтуу байсан тул эрүүл үедээ ир хэмээн явуулж байсан удаатай. Ингээд шинэ гүйцэтгэх захирал амралтын даргатайгаа уулзах гээд бүтэн хоёр сар чадаагүй тул ирж уулзахгүй бол ажлас чинь халлаа шүү хэмээн гэр лүү нь хүн явуулж хэлүүлсэн боловч захиралтайгаа ч уулзсангүй, ажил дээрээ ч очсонгүй гэнэ. Ингээд арга бую ажлаас халсан ч А.Энхбуйр нь тамга тэмдгээ ч хүлээлгэн өгөөгүй тушаалаа ч аваагүй аж. Харин ч халах тушаал гардуулж өгөөгүй, ажлаа хэвийн хийж байсан гэж заргалдсаар ажилдаа эргүүлэн тогтоогджээ. Гэтэл ажлаасаа халагдсан үедээ согтуу хүмүүстэй ирж амарсан, тэр хүмүүс мөнгөө төлөөгүй гэх гомдол амралтын ажилчдаас удаа дараа ирж.  Мөн салбарын байгууллагын хувьд ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлээ нэг ч удаа гаргаж ирүүлээгүй  хэмээн удирдлага нь халаглаж сууна. Ингээд ахин ажлаас нь халсан ч өмнөх халагдсан үеийн цалингаа нэхэн удирдлагуудаа бас л зовоож эхэлсэн гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших