Нууц мэдээллийн уурхай

С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нар улсад төлөх хохирлын нэг тэрбум төгрөгөө ИНЕГ-аас гаргуулах уу?

Нийтэлсэн: 2015-07-06 00:35:48

 Өнгөрсөн 2-р сард УДШ нь ИНЕГ-ын гэх С.Батмөнх, М.Батболд, С.Эрдэнэбат нарын хэргийг эцэслэн шийдвэрлэж гурвуулангийг нь 14 сая төгрөгөөр торгож төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан. Мөн шүүх танхимаас шууд суллаж харин улсад учруулсан нэг тэрбум 62 сая төгрөгийг нь шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл саяхан “Электро системс” гэдэг компани ИНЕГ-аас зорчигч бүртгэлийн системийн операторийн  ажил гүйцэтгэсний гэрээний төлбөр, төлбөр хожимдуулсний хүүд нийт 3,1 тэрбум төгрөг нэхэмжилэн заргалдаад эхэлжээ. Энэ компани нь зорчигч бүртгэлийн “w MUSE” программмыг суурилуулах тендерт ялсан бөгөөд үүсгэн байгуулагч нь тухай үед “Чингис хаан” олон улсын нисэх буудлын сүлжээний инежнерээр ажиллаж байсан М.Батболд байсан юм.  Захирлаар нь эхнэр М.Баярцэцэг нь ажиллаж байсан. ИНЕГ-ын дарга С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер Д.Эрдэнбат нар нь албан тушаалаа ашиглан “Зорчигч бүртгэлийн сүлжээний оператор” сонгон шалгаруулах тендерийг будлиулсаныг гурван шатны шүүх тогтоосон. Д.Эрдэнэбат даргатай  тендерийн Үнэлгээний хороо нь М.Батболдын компанид давуу байдал олгон ялуулсан. Улмаар эхнэр нь компаниа төлөөлөн ИНЕГ-ын дарга С.Батмөнхтэй  2012 онд “w MUSE” программмаар бүртгүүлсэн зорчигч тутамд 4000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан урьдчилгаанд нь нэг тэрбум 62 төгрөг авсан. Гэтэл энэхүү операторийн үйлчилгээ нь өмнөх оны тендерийн ялагч “Азитал” компаний хийсэн жилд суурилснаас гадна чиг үүргийн хувьд “Чингис хаан” буудлын инженер техникийн ажилчдаар бүрэн хийлгэж гүйцэтгүүлж болохоор байжээ. Мөн тендер зарлахдаа хууль ноцтой зөрчиж гадаадын хуулийн этгээдийг оролцуулахгүйгээр хязгараалагдмал байдалд 20-хон хоногийн дотор явуулж М.Батболдын компанийг ялуулсан. Өдгөө эхнэр нь удирдаж байсан “Электрон системс” компани нь 2013 оны 1-р сарын нэгнээс 2014 оны 9-р сарын 31 хүртэлх үйлчилгээний төлбөр болох 2,5 тэрбум,  2014 оны 10-р сарын нэгнээс 2015 оны 2-р сарын 27-ны хооронд зорчисон зорчигдын хураамж гэх 500 сая төгрөгийг нэхэж байна. Дээр нь төлбөрт төлөх хүү хэмээн 85 сая төгрөгийг оруулаад нийт 3,1 тэрбумыг нэхжээ. Харин ч бид “сайхан сэтгэл” гаргаад шүүхийн тогтоолын дагуу улсад төлөх учиртай нэг тэрбумыг чинь 2012 оны төлбөр гэж үзээд хаслаа шүү хэмээн томорсон гэнэ. Эрх мэдэлтэй байсан хүмүүс төр ард түмнээр тоглож дээрэлхэж чаддаг гэдгийг энэ явдал харуулж байна. Төрийн том агентлагийг удирдаж байхдаа өөрсдийн талын компанидаа маш ашигтай гэрээг хууль зөрчин зориуд хийдэг. Энэ үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээж төлбөр төлөх болдог ч тэр бүхнээ эргээд нөгөө гэрээгээр далайлган төрөөс гаргуулж аваад “шархаа” бүрэн хангалттай нөхдөг болжээ. Өдгөө ИНЕГ-д С.Батмөнхийн талынхан олноороо очсон тул “Электор системс”-д гэрээний үүргийн төлбөр хэмээн тэрбум тэрбумаар нь мөнгө өгөх магадлал тун өндөр байгаа хэмээн нисэхийнхэн шуугиж байна. Давж заалдах шатны шатанд операторийн үйл ажиллагаанаас болж ИНЕГ огт хохироогүй гэсэн зүйл мэдүүлж байсан нь үний баталгаа юм. Гурван жилийн гэрээний хугацаа өнгөрсөн 2-р сард дууссан ч нисэхийн нь өөрсдөө оператор үйлчилгээгээ авах санал санаачилга гаргахгүй, хүнээ бэлдэхгүй байгаа нь ч цаанаа учиртай бололтой. Одоо ч гэсэн “Электрон системс”-ийнхэн ажилласаар байгаа гэнэ. Тэдэнд ажиллаад байх тусмаа ашигтай гэдэг нь мэдээж. Одоогийн байдлаар ИНЕГ нь “Электрон системс” компанид 1,9 тэрбумыг төлөхөөр болж байгаа гэнэ. Энэ тоо нь цаашдаа өсөж ч магадгүй бололтой.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших