Нууц мэдээллийн уурхай

БХЯ-ны “Монгол цэрэг жуулчин”-ы экс удирдлага төрийн мэдлийн хувь зарсан орлогоос 160 сая төгрөгийг завшсан гэх хэрэг юу болов ?

Нийтэлсэн: 2015-07-05 03:46:45

 Цагдаагийнханд хурандаа нарын хэрэг гэж байдаг бол батлан хамгаалынханд генерал нарын хэрэг гэж бий. Агаарын  довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг байлдааны онгоцны мотор зарсан хэргээр дээлээ нөмөрсөн. Тэгвэл яамны харьяа “Монгол цэрэг жуулчин” буюу татан буугдсан “Монгол цэрэг констракшин”-ны захирал асан хошууч генерал М.Жаргал нь нярав Ч.Ганчимэгийн хамт төрийн мэдлийн хувьцаа зарсаны орлогоос 160 сая төгрөгийг завшсан гэх хэрэг өнгөрсөн хавар дэгдсэн ч тэгсхийгээд намджээ. Гэтэл уг мөнгө нь байгууллагийн ажилчдын цалинд зарцуулагдах ёстой байсан агаад 2012 оноос хойш цалингаа аваагүй байгаа хүн ч бий гэнэ. Болсон явдлыг сөхөхөд УИХ-ын гишүүн Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа М.Жаргалыг “Монгол цэрэг-жуулчин”  төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилсоноос эхэлж. Уг үйлдвэрийн  газрын харьяанд “Найман шарга”  сувилал, БХЯ-ны хажууд байрлах  “Виктория” зочид буудал, ресторан,  “Аварга тосон” рашаан сувилал,  “Шонхор” хүүхдийн зуслан, “Хаан  тайж” жуулчны бааз багтдаг байсан. Харин худалдсан хувьцааны тухайд БХЯ нь өмнө нь “Круйзе интернэйншл” гэдэг компаний 50 хувийг “Спейшл интернэйшнл”-ээс худалдан авч “Монгол цэрэг жуулчин”-аар дамжуулан эзэмшиж байжээ.  Хамтарсан компаний захирлын цалинг хүртэл “Монгол цэрэг жуулчин”-гаас өгдөг байсан гэнэ. Удалгүй хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан зөрчил дэгдэн үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжгүй болсон тул БХЯ нь 2013 оны 7-р сард “Круйзе интернэйшнл”-ын 50 хувиа зарах шийдвэр гарган орлогоос нь ажиллагсадын цалин болон бусад өр ширээ дарахаар төлөвлөж. Тухайн үед “Круйзе интернэйшнл”-ын 50 хувийг 405 сая төгрөгөөр зарсанаас ердөө 200 сая нь байгууллагын дансанд оржээ. Үлдэх мөнгөнөөс 160 саяыг нь “Монгол цэрэг жуулчин”-ын захирал хошууч генерал М.Жаргал нь нярав Ч.Ганчимэгийн хувийн дансаар хүлээн авч байгууллагад оруулаагүй байсан тухай шуугиан БХЯ-нд хавар дэгдсэн. Улмаар энэ хэрэгт эрүү үүсгүүлэн шалгуулахаар болж байсан. Тухайн үед “Монгол цэрэг жуулчин” нь өр ширэнд баригдан баларч байсан үе юм. Буруутнаар нь хошууч генералыг тодруулсан бол харин тэрээр яам таван ч удаа бүтцийн өөрчлөлт хийх нэрээр байгууллагыг доройтуулсан хэмээн биеэ хамгаалж байсан. БХЯ- ны Хяналт шинжилгээ, үнэлгээний  газраас гаргасан аудитын дүгнэлтэд “2013 оны  III улирлын санхүүгийн тайлангаар  “Монгол цэрэг-жуулчин” буюу шинэ  нэрээр “Монгол цэрэг констракшн” төрийн өмчит үйлдвэрийн газар нь 337.9 сая төгрөгийн алдагдалтай, 713.3 сая төгрөгийн өр төлбөртэй, цаашид олох орлого нь тодорхойгүй  байна” гэж дурдагдаж байжээ. Хошууч генерал захирал нь байгууллага, хувь хүмүүсээс бэлэн  мөнгө, бараа материал зээлээр  авч, уг эх үүсвэрээр байгууллагын  урсгал зардал, ажилчдын цалинг  тавьж олгож байсан гэнэ. Нэг хүнээс зээл аваад нөгөө өрөө дарах зэргээр аргацааж байж. Мөнгөө авах гэсэн хүмүүс хаалгыг нь амраадаггүй байсан гэдэг. Яам аргаа бараад захирлынх нь санхүүгийн баримтанд гарын үсэг зурах эрхийг нь түдгэлзүүлж үзэж. Сүүлдээ яам нь “Монгол цэрэг-жуулчин”-гаа “Монгол цэрэг констракшин” болгож нэг өөрчлиж үзээд дараа нь “Ажнай” Д.Эрдэнийг сайд байхад эрх залгамжлахгүйгээр татан буулгасан нэртэйгээр “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” болгон өөрчлөн байгуулжээ. Энэ нь М.Жаргалын үед бий болсон өр ширнээс зугтах гэсэн арга бололтой. Өр нэхэгдээд ирэхээр нэгдлийн захирал Коля нь шүүхээс эрх залгамжлахгүйгээр татан буулгасан тул өмнөх өрийг бид хариуцахгүй гэдэг гэнэ. Гадны байгууллага хувь хүнээс гадна цагтаа “Монгол цэрэг-жуулчин”-д ажиллаж байсан хүмүүс хүртэл одоо болтол цалингийн өрөө авч чадахгүй л байна. Яамныхан хошууч генерал М.Жаргалын завшсан гэх 160 саяын хэрэг шийдвэрлэгдэж мөнгө нь орж ирмэгц өгнө хэмээн тэдний амыг тагласаар өдий хүрчээ.

 
 
NUUTS.mn
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших