
Сүүлийн үед олон түмний хэл амны бай болоод байгаа анхны Ерөнхийлөгч П.Очирбат “араа шүдээ” харуулж эхэллээ. Анчид хөшин чоныг нэг зуувал тавьдаггүй гэж ярьдаг. ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон залуу хуульчдын нийгэмлэг АТГ-д өгсөн. Харин “хөгшин бурхи” зиндаа заан хүүхдүүдтэй зууралдахгүй гэдгээ харуулан УИХ-ын дарга З.Энхболдыг барьж авчээ. Анхны Ерөнхийлөгч болон АН-ын дарга нар ижил түвшингийн өрсөлдөгчид. Тэгээд ч УИХ-ын даргыг халх даяар алдартай “заргач эр” гэдэг.Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн экс захирал болох нутгийн дүүгээ уучлал гуйсаар байхад нь шүүхэд өгөөд арава гаруй сая төгрөгийн төлбөрт унагаад байгаа. Харин Очка бол Наранбаатар биш тул ширүүн зодоон болж таараа. Анхны ерөнхийлөгч чухам ямар асуудлаар З.Энхболдыг шүүхэд өгөх гэж байгааг сануулгаас нь харна уу…
NUUTS.mn