Нууц мэдээллийн уурхай

”Түмэн шувуут”-ын Ж.Болд цагаадаж гаалийн мэдүүлэгчийг гэм буруутайд тооцжээ

Нийтэлсэн: 2015-07-02 02:54:49

 Манай өндөгний томоохон үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компаний захирал Ж.Болд нь “УБ транс” компаний Алтанбулаг дахь гаалийн мэдүүлэгч Д.Мөнхтуяагийн хамт бүлэглэн давтан үйлдлээр тавард ноогдох их хэмжээний барааг нууж татвараас санаатай зайлсхийсэн хэргийг саяхан шүүх шийдвэрлэжээ. Тэднийг 2010 онд 40 сая төгрөгний үнэ бүхий 90 мянган ширхэг тахианы өндөгийг Оросоос оруулж ирэхдээ 19 сая төгрөгийн бараа хэмээн худал мэдүүл 21,2 сая төгрөгийн бараа нуусан, 2012 онд 55 сая төгрөгний 134 мянган ширхэг өндөгийг оруулж ирэхдээ 27 сая төгрөгнийх гэж мэдүүлэн 28 сая төгрөгийг, мөн ондоо 54 сая төгрөгийн өндөгийг оруулж ирэхдээ 23 сая төгрөгийнх хэмэн худал мэдүүлж 31 сая төгрөгийн барааг нууж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Захирал Ж.Болд Оросын Свердловский компаниас тахианы өндөг худалдан авдаг, нэг өндгийг 4.6 рублиэр татвараа төлдөг байжээ. Монголын хилд ирэхэд гаалийн мэдүүлэгч Д. Мөнхтуая бүрдүүлэлтийг нь хийж өгдөг байжээ. Гаалийн мэдүүлэгч “Түмэн шувуут” компани жилд 1-2 удаа Оросоос таталт хийдэг гэжээ. Захирлыг нь огт танихгүй бөгөөд үнийн дүнийг нь зас гэж нэг ч хэлж байгаагүй хэмээн мэдүүлж. Олон харилцагчтай байж их бүрдүүлэлт хийвэл тэр хэмээгээрээ цалин нь нэмэгддэг тул “дахин үйлчлүүлэх” байх гээд л сайн дураараа тусалж байжээ. Тэрээр гаалийн бүрдүүлэлт хийхдээ Ж.Болдын өгсөн үнийн дүнг засаад “Наушкинская таможня вывоз разрешен” гэсэн дөрвөлжин хэлбэртэй тамга, “Улан-Үдэ УТБ” гэсэн гурвалжин хэлбэртэй тамгыг дардаг байж. Д.Мөнхтуяад  дээрхи Оросын гаалийн хоёр тамгыг явуулын орос жолооч үлдээгээд явсан гэнэ. Энэ хэргийн гол зангилаа нь захирал гаалийн мэдүүлэгч хоёр үгсэн тохиролцсон эсэхэд байжээ. Гэтэл бие биенээ таньдаггүй, Ж.Болд нь үнийн дүнг багасган зас гэсэн үүрэг өгч байгаагүй, Д.Мөнхтуяа гаалийн бүрдүүлэлтийг зассаны төлөө шагнал урамшуулал авч байгаагүй нь тогтоогдсон гэнэ. Шинжээч нарын дүгнэлт ч зөрүүлтэй гарч. Нэг баг нь яллагдагч нарыг татвараас санаатай зайлсхийсэн гэсэн нөгөө нь энэ үйлдэл нь батлагдахгүй байна гэжээ. Мөн “Түмэн шувуут”-ын захирал улсад учруулсан гэх хохирлоо бүрэн төлж барагдуулжээ. Шүүх энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдэх, татвараас зайлсхийх ямар нэгэн санаа зориогогүй гэж үзээд Ж.Болд захирлыг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн цагаатгажээ. Харин Д.Мөнхтуяаг гадаад улсын гаалийн тамга тэмдэг дарж байсан нь хуурам тамга тэмдэг ашигласан гэмт хэрэг мөн гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. “Түмэн шувуувт” компаний захирал Ж.Болд нь шүүх хуралд би 2001 онд Нийслэлийн шилдэг фермер, 2012 онд Ази номхон далайн бүсийн шилдэг загвар аж ахуй гэсэн шагналыг Тайландын гүнжээс авч байсан, 2014 онд Улсын тэргүүний фермерийн болон Тайландын гүнжээс авсан шагналыг тухайн үедээ асрамжийн газар хандивласан, 2015 оны 3-р сараас эхлэн өөрийн санаачилгаар үйлдвэрлэгдэж байгаа өндөг тус бүрээс 5 төгрөгийг Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд эмчлэгдэж байгаа хүүхдүүдийн эмчилгээ сувилгаа, эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулж хандивлаж байгаа, энэ сардаа 3,5 сая төгрөг болдог хэмээн сэтгэл уярам зүйл ярьсан гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших