Д.Сумьяабазар А.Сүхбатыг дэмжиж хоёр тэргүүнийг буруутгажээ
Нийтэлсэн: 2015-07-02 01:15:07
УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар энэ жилийн наадмын баруун зүүний магнайн хэрүүлийн талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр гайхалтай нь А.Сүхбат аваргыг дэмжсэн гэнэ. Аварга “би хэрвээ Өсөхөө байсан бол Сүхбатад зүүнийг өгөөд өөрөө баруунаас гарах байсан” гэжээ. Мөн МҮБХ-ны удирдлагуудыг ажиллах болон асуудал шийдэх чадваргүй гээд тэр шүлэг зохиолоо бичээд явж байвал таарна хэмээн хатуухан шүүмжилжээ. -Дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж болохгүй. Ийм хачин, хатуухан хэлчихэд тэнэглэл хийж болохгүй. Монгол бөхийг монгол бөхөөр нь хөгжүүлэх хэрэгтэй. Д.Сумьяабазар дархан аваргуудыг эрэмбэлэхийг “тэнэглэлийн туйл” гэв. “Дархан аваргаа эрэмбэлнэ гэж. Ийм тэнэглэлийн туйл дээр авчирсан Үндэсний бөхийн холбоо 25 жил алдахдаа алдаж, онохдоо онож монгол бөхийн хөгжлийн төлөө зүтгэсэн үү гэвэл зүтгэсэн нь үнэн. Үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдаж өөрчлөгдөж, хувьсах ёстой. Өнөөдөр бид ямар эрин үед амьдарч байгаа билээ. Спорт ямархуу темпэд тохирч байж, ялангуяа энэ залуучуудыг үндэсний спортод сонирхолтой болгох вэ. Энэ чиглэл рүү, бүтэц, зохион байгуулалт, менежментийн хувьд, хууль дүрэм, бүрэлдэхүүний хувьд эрс шинэчлэл хийх ёстой” гэжээ. Мөн бөхийн холбоо зургаан залуу зааныг их хавчиж байсан, би ч гэсэн тэр хохирлын бай нь болсон шүү дээ. Одоо дуугүй л явж байгаа болохоос биш” хэмээжээ. Аваргын ярьсанаар хоёр тэргүүн түүний залуу насан дээр нь заваан юм гаргаж ирээд зөвхөн нэг хүнийг дэмждэг спорт маягтай болгож хаяад, залуучуудыг дэмжиж байгаа юм байхгүй, цолыг нь ч өгөхгүй байсан гэнэ. 