Нууц мэдээллийн уурхай

Хаалттай хуралдаанаас дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг манлайлах шийдвэр гаргажээ

Нийтэлсэн: 2015-07-01 04:19:14

 МҮБХ энэ жилийн наадмаар дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахыг шийдэж чадахгүйдээ бантан Баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан юм. Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, Тэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцлээ. Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ шийдвэрийн дагаа Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байгаа юм. Энэ талаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга ХХАА-н дэд сайд Б.Батзоригоос тодруулахад “ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын бөхийн холбоонд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлнэ. Одоогийн байдлаар улсын байр наадамд барилдах бөхийн бүртгэл дуусаагүй байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй. Бөхийн бүртгэл дууссаны дараа Монголын үндэсний бөхийн холбоо дүрмийн дагуу өөрсдөө шийдэх эрх өгсөн” гэв. Энэ шийдвэрийг А.Сүхбат хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна. Зарим нь барилдахгүй байх гэсэн таамаг дэвшүүлээд эхэлжээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших