Нууц мэдээллийн уурхай

“МИАТ”-ын Ч.Хоролсүрэнгийн 5 тэрбумын хадгаламжийн хүүний 690 сая төгрөг хураагдахаас нь нэгхэн хоногийн өмнө олгогджээ

Нийтэлсэн: 2015-07-01 02:29:08

 

МИАТ-ын хэргийн гол эзний нэг байсан Ч.Хоролсүрэн улсад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, биеийн байдал муу гэсэн шалтгаанаар суллагдсан. Гэхдээ түүний хэргийн үр дагавар одоо ч арилаагүй явна. Монголын хамгийн том ХААН банк л гэхэд тэр хэргээс болж хагас тэрбумын шахуу алдагдалд орж томоохон албан тушаалтнууд нь халагдсан. П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн гэдэг хоёр эмэгтэй Хаанбанкны Сүхбаатар тооцооны төвд “иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээ байгуулсанаар энэ хэрэг эхэлжээ. Хоёр бүсгүй нийт 5 тэрбум төгрөгийн хадгаламжийг  389 хоногийн хугацаатай, 19,85 хувийн хүүтэй нээлгэж эхлээд 2,3 тэрбумыг дараа нь 2013 оны эхээр 2.7 тэрбумыг хийжээ. Ердөө 20-30 насны бүсгүйчүүд олон тэрбумын хадгаламж нээлгэж байгаад банкныхан сэжиглээгүй нь гайхалтай. Таван тэрбумын хадгаламжийн хугацаа 2013 оны 12-р сарын 31-нд дуусах байж. Гэтэл энэ зуур МИАТ2ын хэрэг дэгдсэн. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн нарын хадгаламжийг битүүмжилжээ. МИАТ-ын хэргийн гол холбогдогчдын нэг Ч.Хоролсүрэн нь дээрхи хоёр эмэгтэйн нэрээр таван тэрбумыг хадгалуулсан болох нь тогтоогдсон гэнэ. Хаанбанк хуулийнхны шийдвэрийн дагуу хадгаламжийг бүхлээр хадгаламжийн гэрээний хугацаа дуусахаас ердөө долоо хоногийн өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлжээ. Ийнхүү банк том эх үүсвэрээ алдаад байтал нэмж хагас тэрбум шахуу төгрөгийн алдагдалд орсон байсан нь илэрчээ. Учир нь банкны Хуулийн хэлтсийн дарга Б.Б нь хадгаламж эзэмшигч П.Энхцэцэг, Ч.Оюунсүрэн нарын хадгаламжийн хуримтлагдсан хүүг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаар 2013 оны 12-р сарын 23-нд буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 5 тэрбумыг шижлүүлэхээс ердөө нэгхэн хоногийн өмнө эхний 3 улиралын хүү болох 690 сая төгрөгийг П.Энхцэцэгийн дансанд олгогдсон байсан гэнэ. “МИАТ”-ынханд хадгаламжаа улсад хураалгахаас нэг өдрийн өмнө хүүг нь бөөнөөр нь өгсөн  байсан нь Хаанбанкинд том шуугиан дэгдээжээ. Ингээд хуулийн хэлтсийн даргаа хадгаламж эзэмшигчидтэй холбоотой эсэх, хадгаламж улсад хураагдахыг мэдэж байсан эсэх талаар бөөн хардлага сэрдлэгэ, дотоод хяналтын шалгалт  өрнөж. Хаанбанкны удирдлага Хуулийн хэлтсийн даргаас болж алдагдалд орсон гэж үзжээ. Банкны ТУЗ-ийн “Удирдлагын захидал”-аар хадгаламж эзэмшигч нарт илүү олгогдсон 488 сая төгрөгийг 2014 оны эхний хагасд багтаан буцаан төлүүлэх үүрэг өгсөн ч биелэгдээгүй гэнэ. Ийнхүү Ч.Хоролсүрэнгийн талынхан хожиж харин Хаанбанк хуулийн хэлтсийн даргаа халжээ. 
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших