
.jpg)
ТЕГ эрх мэдлийнхээ хүрээнд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хоёрдахь удаагаа дууджээ. Эхний удаад ирэхгүй бол торгоно гэсэн сануулгатай зарлан дуудах ирэхэд нь увс гишүүн увсын гүргэр зангаа гаргаад очсонгүй. Гэтэл албадан ирүүлэх анхааруулгатай ахиад зарлан иржээ. Байдал эвгүйдсэнийг мэдэрсэн Н.Алтанхуяг өмнө нь өөрийнх нь ЗГХЭГ-ын дарга байсан одоогийн Ерөнхий сайд руу бичиг явуулж яах гэж дуудаад байгааг нь тодруулах гэж. Ч.Сайханбилэг мэдэж байгаа ч хэлэхгүй биз, очоод уулзчих л гэх байх. Муу ч сайн ч УИХ-ын гишүүн тул шууд халдаж чадахгүй, Л.Гансүх шиг нь гавлаад шууд хорьчихгүй нь лавтай тул сул гишүүн Н.Алтанхуяг очсон нь дээр дээ. Тэгээд ч дуудаад байхад ирэхгүй том толгойлж байгаад баларсан Н.Энхбаярын бэлэн жишээ байна.
NUUTS.mn