Нууц мэдээллийн уурхай

Хаанбанкны зоригт хамгаалагч картны луйварчин румын эрийг барьжээ

Нийтэлсэн: 2015-06-29 02:11:18

 Румын улсын харьяат, Англид амьдардаг Ионуц Аурел гэдэг залуу Хаан банкны АТМ-уудаас итали, испани, франц иргэдийн банкны мэдээллийг оруулсан бэлдэц карт болон түний мэдээллийг ашиглан их хэмжээний мөнгө авах гэж оролдоод баригджээ. Тэрээр хуурамч карт ашиглан  318 удаагийн оролдлогоор 126,4 сая төгрөг авах гэснээс 118 удаагийн оролдлого нь амжилттай болж 52 сая төгрөг авч чаджээ.  Румын залуу Хаанбанкны Ленин клуб, Чингэлтэй салбар, Бөхс, Богд-Ар, Энхтайваны гүүр, Цамбагарав, Өнөр тооцооны төвийн АТМ-аас гүйлгээ хийжээ. Цагдаагийнхан Итали, Испани, Франц улсын иргэдийн нэр дээрхи нийт 84 ширхэг хуурамч Олон улсын мастер болон виза карт хураан авчээ. Эхлээд итали иргэдийн картаар олон удаагийн үйлдэл давтамжтай сэжигтэй гүйлгээ хийгдсэн мэдээлэл ирэхэд нь шалгаж үзтэл хар хөх өнгийн малгайтай, цэнхэ жийнстэй, нүүрээ хар маскаар халхалсан гадаад хүн байгаа нь камерийн бичлэгээс харагдсан гэнэ. Ингээд цагдаад мэдэгдэж зургийг нь салбаруудаар тараан отолт хийжээ. Хуурамч картны луйварчинг Бөмбөгөр салбарын хамгаалагч Жавхлант таньж барьж авчээ. Тэрээр сэжиглэж байгаа гадаад иргэн замын хажууд зогсож байгааг шууд танин цүнхнээс нь бариад автал зугтаах гэсэн гэнэ. Картны луйварчин Улаанбаатарт ирээд найм хоносон агаад “НОББЛ Ложистик” компаниас өдрийн 160 мянгаар долоо хоног машин түрээсэлж авч унан АТМ орж явдаг байжээ. Харин Хаанбанк хамгаалагчаа шагнасан болов уу даа…

 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших