
“Даяар Монгол” хөдөлгөөнийхөн үхлийн аюулт цианит натри тээвэрлэж явсан цуваатай Хархорины замд тааралдсанаа өөрийн цахим хуудсандаа оруулжээ.
“….ДМ-ийн залуус өчигдөр Хархорины шоронд газар уул усаа хамгаалсныхаа төлөө хоригдон сууж байгаа эх оронч Мөнхбаяр, Төмөрбаатар нарыг эргэж ирсэн юм.
Замдаа энэ хамгаалалттай цуваатай таарлаа.
Машинууд TR буюу Оюу Толгойн номертой байв. Ачсан зүйл нь анхаарал татаж байлаа.
Энэ бол хамгийн хүчтэй органик биш хор болох ЦИАНИТ НАТРИЙ тээвэрлэж явав. Алт угаахад хэрэглэдэг. Хүнийг үхүүлэхэд 1,7 мг/кг хангалттай. Байгаль орчинд дээд зэргийн хортой. Жишээ нь Ноён уулыг ухах гэж Монголд гай болж байгаа "алдарт" Центерра Голд компани Киркиз улсын Кумтор ордод алт ухаж байгаад Цианит натрий ачсан машин нь гол руу унаж 1161 хүн хордож, хүмүүс амь үрэгдсэн билээ. Мөн тэр хавийн олон тооны мал, амьтан, шувуу үхэж Джети-Огуз гэдэг дархан цаазат газарт байгалийн үнэлж барашгүй хор хохирол учирч гамшиг тохиолдсон юм.
Өчигдөр зургаан чиргүүлтэй машин тус бүр 40 тонныг ачиж нийт 240 тонн Цианит натрийг Монголын хөрс лүү шингээж Алт эрдэнэсийн гадныхан ухан авч байгаль болон хүмүүсийг нь бол устгах гэж явна.
Энэ хорыг хэний компани ачиж явсан гэж бодож байна. ОТ-н гэрээг хийсэн ЗГХЭГ-ын дарга, С.Баярцогтын "Хаан шорголж" компани” гэжээ.
NUUTS.mn