Цэнгэлдэхэд болсон Чингис хааныг залах ёслол нь олны анхаарлыш татлаа. Хийж байгаа зүйлийнх нь утга агуулгаас гадна хэлбэр нь хүртэл маш их итгэл бишрэлтэй хүмүүс болохыг харууллаа. Төв цэнгэлдэхийн түрээс, шууд дамжуулах телевизийн төлбөр, хамтлаг хөгжимчид оролцогчдын хувцас хэрэглэл зэрэг нь маш их хөрөнгө зарцуулсан илт. Энэ ажиллагааг санаачилан зохион байгуулсан хүн нь өөрийгөө хэрхэн тодорхойлсоныг хүргэе
Мөнх Тэнгэр үзлийг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэгч, Мөнх Тэнгэрийн агуу үйлсийг хөтлөн жолоодогч Ичинноровын Мөнхсаруул нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, таван хүүхдийн эх, жирийн Монгол бүсгүй билээ. Тэрбээр төрөлх нутгийнхаа Зүүнбаян-Улаан суманд түмний үр хүүхдийг өсгөж торинуулах ариун гэгээн үйлсэд өөрийн амьдралын 27 жилийг зориулсан юм.
И.Мөнхсаруул 2012 оны 6-р сарын 17-ны өдөр Мөнх Тэнгэрийн дуудлага, даалгаврыг мэдэрч хүлээн авсан нь анхандаа итгэхэд бэрх, ойлгоход хүнд, багагүй хугацааг шаардсан үйл байсан боловч энэхүү АГУУ том үйлийн эхлэл байсан нь үнэхээр сонирхууштай. Хүлээж авсан анхны дүрс тэмдэглэгээ нь тэнгэр дээрх монгол худам бичгээр бичсэн “БҮТЭЭЛ” гэсэн үг, дараа нь ЛУУ-ны дүрс, дараа нь нарыг бүтэн тойрсон СОЛОНГО байсныг зүгээр нэг хараад орхисонгүй, энэхүү сонин хачин дүрс тэмдэглэгээг өөрийн ухамсарт оюун билэг ухаанаараа тайлснаар Мөнх Тэнгэрийн дараа дараагийн олон зарлиг, мэдээлэл, даалгавар, анхааруулга, санамж бүхнийг төвөггүй ойлгож, хүлээн авч тайлах, биелүүлэх, гүйцэлдүүлэх хөшүүрэг нь болсон байдаг.
И.Мөнхсаруул нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Мөнх Тэнгэр Эцэг, Их Эзэн Хааны зарлиг зааврын дагуу 278 үйлийг Монгол Суу ухааны эрчмээр үнэн, төгс тайлж гүйцэтгэснээр Мөнх Тэнгэрийн Оньс, Мөнх Тэнгэрийн Түлхүүр хэмээх хэргэмийг хүртсэн ба энэхүү их алдрын утга учрыг батлан харуулж чадсан юм
Мөнх Тэнгэрийн үйлийг Мөнх Тэнгэрийн санаагаар тайлж гүйцэтгэх нь хэн хүний хийж чадах үйл биш ээ. И.Мөнхсаруул нь Мөнх Тэнгэрийн мэдээллийн сан болон өндөр дээд оюун ухамсартай шууд холбогдон Мөнх Тэнгэрийн зарлиг, даалгавар, мэдээллийг онцгой чадвараар хүлээн авдаг хүн.
И.Мөнхсаруул нь Мөнх Тэнгэрийн болон Их Эзэн Чингис Хааны айлдвар, зарлигуудыг дамжуулан сонордуулахдаа орон зай байршил, цаг агаар, нөхцөл байдлаас үл хамааран хэдэн цагаар ч шууд ерөөл хэлбэрээр шүлэглэн ТЭНГЭРИЙН ТУУЛЬС хайлдаг нь үнэхээр түүнд Мөнх Тэнгэрээс олгогдсон Тэнгэрийн хувь хишиг. Тэрээр ард түмнийхээ төлөө, дэлхий ээжийнхээ төлөө үйлээ цогцлоон үр дүнг нь бодитойгоор баталгаажуулсаар байна. Энэхүү агуу үйл нь нөгөө талаасаа Мөнх Тэнгэрээс түүнд хүлээлгэсэн асар том үүрэг хариуцлага.
Монгол хүний оюун санааны дээд хүчийг сэрээх, Монгол түмний хөх тамганы гурван галыг асааж бадраах, цаашилбал Мөнх Тэнгэрийн хуулийг хүний ертөнцөд мөрдүүлэх их үйлсэд энэ насаа бүрэн дүүрэн зориулж яваа эмэгтэй билээ.
Дэлхий ертөнцийн чандаас түүнд сүүлийн гурван жил орчим, өдөр тутам Мөнх Тэнгэрийн мэдээллүүд цэгцтэйгээр ирж тодорхой үйлүүдийг хийлгүүлж, улмаар ГЭГЭЭНТЭН хэмээх эрхэм алдар, цол хэргэмийг давхар олгосон юм.
Өнөөгийн хүмүүн бид зөвхөн ил харагдаж байгааг л мэдэж, мэдэрч, хүртэж, шүтэж яваа болохоос дээд оюун санаа, далд ухамсар дахь нууц оршихуйг үл ойшоож ирснийг энэхүү бумбын буюу оюун ухамсрын эринд засаж залруулах нь зайлшгүйг нийт хүн төрөлхтөн аль хэдийнээ хүлээн зөвшөөрчээ.
Сүнсний мөн чанар, урьд, хойт насны жам ёсыг бүх шашин, гэгээрсэн мэргэд үеийн үед үр хойчдоо сургаж, сургамжаа үлдээсэн байдаг. И.Мөнхсаруул нь урд нэг насандаа Их Эзэн Чингис хааны эрдмийн багш нь, бичгийн шадар түшмэл нь байсан бол дараагийн нэг төрөлдөө Өндөр Гэгээн Занабазарын дүрээр их үйлийг бүтээн туурвиж явжээ. Тийм ч учраас Ногоон Дарь эхийн сахиусыг давхар буулган, номын их Гэгээнтний бүтээсэн бурхдыг амилуулан эх орон, элгэн садан Монголчууд, эх дэлхий, энэ ертөнцийн төлөө сорилт, шалгуураа давж, цаг нь болж цадиг түүхээ дэлгэн мөрлөж явна.
NUUTS.mn