Завханд төрөлхийн хэлгүй дүлий оюуны хомсдолтой эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-06-28 04:44:38
Сүүлийн үед хүчингийн хэргийн гаралт нэмэгдэж хүчирхийлэгчид бүр эрээ цээрээ алджээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат А.Ё нь Эрдэнэхайрхан сумын нутаг Гурван ихэр гэдэг газар тус багийн иргэн Х.Н-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн хэрэг үйлджээ. Хохирогч нь төрөлхийн хэлгүй оюуны хүнд хомсдол өвчинтэй, өөрийнхээ үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэдгийг шүүх шинжилгээгээр тогтоож. Асран хамгаалагч нь “…хэдийгээр 27 настай ч биеийн хөгжил дорой, 4-5-р ангийн хүүхэд шиг жижигхэн биетэй, хүн хараад инээгээд л байдаг, хэн ч харсан мэдэгдэнэ” гэж мэдүүлжээ. Гэхдээ хохирогч нь хэрэгтэн хүч хэрэглэн машинд оруулсан, бэлэг эрхтнээ ам руу хийсэн гэдгийг хүүхдийн бэлэг эрхтэн лүү заагаад ам руу руугаа заан огих байдлаар илэрхийлж байжээ. Гэсэн ч түүнийг өөрийгөө удирдах болон үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гээд шүүгдэгчийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүч хэрэглэсэн гэдэг нь тотлогдсонгүй гэж үзсэн гэнэ. Хохирогчийн ар гэрийнхэн “…машин руу гүйгээд очсон чинь Ё нь дээгүүрээ цагаан саарал мактай, Н дээлтэй, бүсгүй, суга, энгэрийн товч задгай байдалтай байсан … чи яаж байгаа юм бэ гэсэн чинь яагаач үгүй ш дээ гэхээр нь би 2 цохиж аваад өвчтэй хүн элэг барилаа гэсэн чинь Гүрээ ахаа би бэлгийн ажил хийх нь хийсэн гэхдээ тавиагүй ш дээ” хэмээн мэдүүлсэнийг баталжээ. Шүүх гэр бүлтэй хүчирхийлэгчид нэг жилийн тэнсэн өгчээ