Нууц мэдээллийн уурхай

МҮОХ-ны Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нарын Тамирчдыг нөхөн сэргээх төвийг "барьсан" түүх…

Нийтэлсэн: 2015-06-25 03:15:03

МҮОХ-ны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дараа Д.Загдсүрэн, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарын хэрэг дэлгэгдсэн. Ерөнхийлөгч асан Д_Загдсүрэн нь МҮОХ-ны өмчлөлд байсан “Тамирчдыг нөхөн сэргээх төв”/ТНСТ/-ын газар, таван давхар барилга гээд 3.8 тэбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг  Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчдыг нөхөн сэргээх сувилал” гэдэг компанид шилжүүлсэн нь бүлэглэсэн албан тушаалын эрх мэдоээ хэтрүүлсэн гэмт хэрэг болсон. Үүнээс гадна Д.Загдсүрэн нь дангаараа МҮОХ-ны 47 сая төгрөгийн үнэ бүхий 3600мкв газрыг “Нийслэл Өргөө” компанид хууль бусаар шилжүүлсэн давтан үйлдлээр 3.9 тэрбум төгрөгийг завшин үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан. Хачирхалтай нь ийм их хохирол хууль бус үйлдлийн тухай яригдаж байхад хохирогчоор оролцсон МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан “Загдсүрэнг ийн үйлдэл нь ямар нэгэн ашиг хонжоо олох хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэж үзэхгүй байна. МҮОХ-д түүний үйлдлийн улмаас ямар нэгэн хоихрол учраагүй” гэж хамгаалжээ. Бсад спортын хорооны ерөнхийлөгч нар нэгэн дуугаар өмгөөлж. Волейболын холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Гимнастикийн холбооны Л.Халтар нар ямар баар зочид буудал барьчихсан биш хэмээн өмгөөлсөн. Ганцхан Оюутны спортын холбооны ерөнхийлөгч, “Голомт”-ын Д.Баясгалан л “Загдсүрэн ганцаараа шийдэх асуудал биш байсан, хувийн гэж ойлгогдохоор компанидаа газар өгсөнийг анх удаа сонслоо, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохоор байна” гэж мэдүүлсэн гэнэ. Хэрэг явдал 2003-2008 оны хооронд олимпоос алтан медаль авахын тулд нөхөн сэргээх сувилал, бэлтгэлийн бааз гэх мэт таван том бүтээн байгуулалт хийхээр МҮОХ-ны чуулган шийдвэрлэснээр эхэлжээ. Тухайн үед хөрөнгө мөнгө муу байсан тул том барилга байгууламж барих боломж гарсангүй. Гэхдээ Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь ТНСТ-д эртнээс нүд унагаж байсан бололтой. 2003 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөл хуралдаад нөхөн сэргээх төв барих  ажлыг Д.Загдсүрэнд даалгаж. Энэ шийдвэр гармагц МҮОХ-ны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх нь байсан Б.Наранцэцэг хөдөлж эхэлжээ. “Тамирчин нөхөн сэргээх сувилал” компани нь 2008 онд байгуулагдахдаа нэг сая төгрөгийн дүрмийн сантай байжээ. Байгуулагдсанаас нь хойш нэр жил гаруй хугацанд нэгдүгээр гарын үсгийг нь Д.Загдсүрэн 2-р нарын үсгийг Б.Наранцэцэг зурдаг байж. Хуулийн зөвлөх нь барилгын ажлын ямар ч мэдлэггүй ч хятад барилгын зураг барин өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаад энэ  төвийг байгуулсан гэнэ. Түүнд хөрөнгө байхгүй тул хувийн компанитай хамтран ажиллах санал гаргахад нь Д.Загдсүрэн зөвшөөрөөд “жижиг” газар олгож. Б.Наранцэцэг нь эхлээд хувиасаа 30, ах дүү нараасаа 60 сая төгрөг босгон барилгын ажилдаа оржээ. Насан гэдэг өвөрмонголтой хамтран 100 сая төгрөгийн барилгын материал авсан гэнэ. ТНСТ-ын эхний хэсгийг хурдан барьсан агаад Б.Наранцэцэг хэдэн тамирчиддаа тусалж байгаадаа баяртай байсан гэнэ. 2005 оноос барилгын ажил нь зогссонд тэд нар МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг хуралдуулж байгаад “Голомт”банкнаас зээл авч энэ мөнгөөрөө төвөө барьж дуусгажээ 2007 оны 12-р сар гэхэд бүрэн барьж дуусгаж.  Бүхий л барилгын ажил үйлчилгээ нь МҮОХ-ны нэр дээр явагдаж нийтдээ 733 сая төгрөг зарцуулагджээ. Арав гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилласан агаад тэд цөм МҮОХ-тай гэрээ байгуулсан, “ТНСТ” гэдэг компанийг сонсоогүй, Олимпийн хорооны  Наранцэцэг эмэгтэй төлбөрийг дандаа бэлнээр тушаадаг байсан гэж мэдүүлсэн гэнэ. Гадна дотор чимэглэл сантехникийг 100 хувь хийж өгсөн “Од Орд” гэдэг компанид Б.Наранцэцэг 180 сая төгрөг бэлнээр авчирч өгч байжээ. Улсын заан Ц.Цэрэнпунцагийн ах Бэгзсүрэнгийн компани хүртэл туслан гүйцэтгэгчээр ажиллаж. Эндээс заан холбогдоод эхэлж. “Голомт”-ын зээлээр төвөө барьсан ч төлж дийлэхээ байж. Ингээд ахин МҮОХ-ны барьцаалж болох бүхнийг барьцаалж байгаад Д.Загдсүрэн нь ХААН банкны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шатттай хөвөгч хүүтэй зээлийн төслөөс  580 саяыг авчээ. Тэр мөнгөнийхөө 400 саяар “Голомт”-ын өрөө бүрэн дарж. Гэсэн ч ахиад л  ХААН банкинд өртэй болсон тул заан Ц.Цэрэнпунцагт төвийн барилгыг санал болгож. 2009 онд хоёр тал гэрээ байгуулан төвийн газар барилгыг 60/40 харьцаатай эзэмшихээр тохирч харин заан Хаан банкны өрийг бүрэн төлж барагдуулжээ. Б.Наранцэцэг нь “Жем интернейшнл” компани 450 саяыг төлсөн гэдэгч дансны хуулгаар ердөө 45 саяыг төлсөн байдаг гэнэ. Хачирхалтай нь энэ хэрэгтэй холбогдуулан Цэрэнпунцаг заанаас нэг ч байцаалт аваагүй гэнэ. Энэ бүх хугацаанд Д.Загдсүрэн нь тамирчдыг нөхөн сэргээх төвийн барилгыг хувийн өхрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэсэн ойлголтыг МҮОХ-нд өгч байсан гэнэ. Гэсэн ч цаагуураа  Б.Наранцэцэгийн “ТНСТ” компанид өгөх бэлтгэлээ хийсээр байж. Аль хэдийн 2008 онд байгуулсан гэрээндээ Д.Загдсүрэн нь тамирчдад сэргэлт өгөх, гэмтлийг эмчлэх зэрэг чиглэлээр “хамтран ажиллаж”  4 жилийн дараа тухайн газрыг сувиллын нэр дээр шилжүүлэхээр заалт оруулчихсан байжээ. Энэ дагуу 2011 онд “ТНСТ” компаний захирал Б.Наранцэцэгт МҮОХ-ны мэдлийн тамирчдыг нөхөн сэргээх  сувилалын 1980 мкв газар, барилгыг ямар нэгэн төлбөр тооцоогүйгээр  харилцан тохирч үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шууд нэр дээр нь шилжүүлжээ. Гэсэн ч мөрдөн байцаалт шүүхийн үед МҮОХ нь гомдолгүй гэсний дээр холбооны ерөнхийлөгчид нэгэн дуугаар хамгаалсан тул  хөрөнгө завшиж албан тушаалаа урвуулан ашиглаж ашиг хонжоо олох гэсэн нь тогтоогдоогүй хэмээн Д.Загдсүрэнгийн  албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасаж гурван жилийн хорих ял оноосон. Харин Б.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгон  ТНМТ-ийг зэмших эрхийг нь сэргээж тамгыг нь буцаан өгчээ. Сонирхолтой нь Д.Загдсүрэн Б.Наранцэцэг нь нэг байрны нэг орцонд амьдардаг гэнэ.



NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших