Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын ажилтан албаны унаагаар Оросоос архи зөөгөөд баригджээ

Нийтэлсэн: 2015-06-23 05:45:40

Хойд хөрштэй визгүй зорчих болсоноос хойш хилээр хуурамч болон зөвшөөрөлгүй бараа нэврүүлэх хэрэг ихэссэн. Энэ хэрэгт төрийн албан хагчид хүртэл холбогдох болжээ. Хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-д төслийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.О гэдэг эмэгтэй ОХУ-аас худалдан авсан нийт 116 шилтэй 197.524 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйлийг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгтээ 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ. Хилээр архи нэвтрүүлэхдээ “17-47 СЭА” дугаартай  Сүхбаатар сумын ЗДТГ-ын өмчлөлийн бүр Засаг даргын албан хэрэгцээнд унадаг “тоёота креста” машиныг ашигласан гэнэ. Тамгын газрын ажилтан  цагаан сараар байшин барьж дуусаад байшингийн найр хийх зорилгоор хойноос  хүнсний бүтээгдэхүүн авахаар гарсан гэж мэдүүлжээ. Цагдаагийнхан шалгахад таван цагаан хайрцаг бүхий согтууруулах ундаа гарч иржээ. Гаргаж тоолоход нэг нь хайрцгандаа 20 ширхэг, нийт 100 шил согтууруулах ундаа гэж байсан гэнэ.  Гаалийн журам ёсоор нэг хүн архи 1 л, дарс 2 л, шар айраг 3 л-ээс илүүгүйг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг аж. Харин согтууруулах ундааны зүйлийг аж ахуйн нэгж улсын хилээр импортлохдоо аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл буюу лиценз авч улсын хилээр нэвтрүүлдэг хуультай аж.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших