Нууц мэдээллийн уурхай

“Сентерра гоулд”-д худалдагдсан урвагч гишүүд Монголоос тонил гэв

Нийтэлсэн: 2015-06-23 02:37:22

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаал зохион байгуулж, “Ноён уулаа хамгаалсан эрхэм гишүүддээ баярлалаа”, “Сентерра гоулд”-д худалдагдсан урвагч гишүүд Монголоос тонил” гэсэн лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад олонхийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Тухайн үед 35 гишүүн “Ноён уул”-д хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцсэн бол 15 гишүүн дэмжиж кноп дарсан юм.  ”Ноён уулаа хамгаалъя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай уулзлаа.
-Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар Гацууртын орд газарт төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан. Ноён уулаа ухуулахгүй гэж өлсгөлөн зарлаж байсан та бүхний тэмцэлд ахиц гараад байгаа энэ үед ямар учраас дахин  жагсаал цуглаан хийх болов?  
-Уул нь бид өнөөдөр Сүхбаатарын талбай дээр олуулаа цуглаж акц хийх байтал зөвшөөрөл өгсөнгүй. Ингээд Хэлмэгдэлийн эсрэг хөшөөний урд зохион багйуулж байгаа цуглаан маань хоёр зорилготой. Монгол улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, хойч ирээдүй, Монголдоо үлдсэн ганц ордоо хамгаалахын тулд УИХ-ын Бие даагч гишүүд, Монголын ард түмэн, Ноён уулаа аваръя, Босоо хөх Монгол хөдөлгөөнийхөн 2014 оны 12-р сарын 25-ны өдрөөс хойш тууштай тэмцэж ирлээ.  Ямар нэг нам дагаж намирсангүй, газар шороо, байгалийн баялагаа авч үлдэхийн төлөө кноп дарсан 32 гишүүндээ талархал илэрхийлж байна.  Нөгөөтэйгүүр Ж.Казакоффын лобби бүлгийн, аль хэдийнэ хээл хахууль авснаа нотолж, эсрэг санал өгсөн энэ 15 гишүүнийг Монгол улсаас яваасай гэж бодож байна. Эд нар дандаа эрлийзжсэн улсууд байна. Аль хэзээний гадаад хөгшин өвгөнтөй суусан хүмүүс ч байна. Өөрийн ариун биеийг хайрлаагүй хүн Монголын үр хүүхэд, эрх ашгийг хайрлах уу. Ногоон хөгжлийн яамны сайд байсан хүн, Ногоон намын угшилтай гурван хүн байгаад сэтгэл их эмзэглэж байна.  Урвагч гишүүдийн тойрогт хүрэлцээтэй очиж ажиллах хүч бидэнд бий. Тэр ч байтугай Ноён уулын төлөө амь насаа золиослож ч чадна гэсэн мэдэгдлээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн байгаа. 20 мянган хүний гарын үсэг, 10 мянган хүний өргөдөл хаачив. Энэ бүхэнд хариу өгөх цаг нь болсон. УИХ Ноён уулыг хууль бус арга замаар стратегийн ордод оруулсан. Яагаад гэвэл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын 40-рт байсан асуудлыг З.Энхболд дарга УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж, шинэ жилийн өмнөхөн 12-р сарын 24-нд Нэг дугаараар оруулж хэлэлцүүлсэн. Саяхан Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэг зөрчсөн гэж ҮХЦ-д өргөн барих гэж байна лээ. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ч хуулийн дараалал зөрчиж, Ноён уулыг стратегийн ордод оруулснаараа ҮХЦ-д очих бүрэн үндэслэлтэй.
-Сентерра гоулд компани Гацууртын ордыг ашиглахгүй бол нинжа нар дайраад орчихно гэж УИХ-ын дарга хэлж байсан. Ноён ууланд нинжа орчихсон гэх мэдээлэл ч байна?
-Мандал суманд нэг ширхэг ч нинжа байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин Сентерра гоулдын шар тугтай машин хоол зөөгөөд уулын орой руу гарч явна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Манай иргэдийн өгсөн мэдээллээр бол, Сентерра гоулд компани нинжа нарт мөнгө өгч, Ноён уул руу зохион байгуулалттайгаар нинжа оруулж байна.  Мандал сумын иргэд дунд нэг ч нинжа байхгүй.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших