Нууц мэдээллийн уурхай

Монголын Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө шүүхэд өгөөд ялагджээ

Нийтэлсэн: 2015-06-22 05:15:28

“Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ нь өмгөөлөгч Г.Батбаярыг холбооны ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдлийг тогтоож, Монголын өмгөөлөгчдийн холбооны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах гэсэн  шаардлагатай шүүхэд өгөөд ялагджээ. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ нь гишүүддээ үйлчилдэг, өмгөөлөгчдийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, сургалт семинар зохион байгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага гэнэ. Гэтэл “М….. мн” сайтад ““...хуучин “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны гишүүн, одоо Монголын хуульчдын холбооны Г.Батбаяр нарын өмгөөлөгч одоогийн “Монголын өмгөөлөгчдийн холбоо” нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа... “Монголын өмгөөлөгчдийн холбоо” татан буугдсан...хууль бусаар ашиглаж, иргэдийг төөрөгдүүлж байна, бид гомдол гаргасан, гомдлын дагуу шалгалт явагдаж байгаа ” гэсэн мэдээ гарсан нь МӨХ эдэг нэрийг хууль бусаар ашиглаж мөнгө олох гол арга хэрэгсэл болгон иргэдийг төөрөгдүүлж байна утга агуулгатай байсан гэнэ. Энэ нь бодит байдалд нийцээгүй, тус холбооны ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдаж, тус холбооны олон зуун гишүүдийн нэр хүндэд халдсан хэрэг болжээ. МӨХ-ны  ээлжит бус их хурлыг 2013 оны 4-р сарын 05-ны өдөр хуралдуулж “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын дүрмийг шинэчилж өөрчилж, шинэчилсэн дүрмийн 7.2-д заасны дагуу “...“Монголын өмгөөлөгчдийн холбоо” нь өмгөөлөх байгууллагын цорын ганц, хууль ёсны эрх залгамжлагч байгууллага мөн болохыг, “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны гишүүд сайн дураар гишүүнчлэлтэй байхыг...” “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан гэнэ. Ингээд МӨХ уг сайт болон өмгөөлөгч Г.Батбаяр нарыг шүүхийн “халз тулаан”-д дууджээ. Г.Батбаяр нь Х,Тэмүүжин гишүүний “сайн дүү“ Г.Сарангэрэлийг өмгөөлж байсан гэдгээрээ олон нийтэд алдаршсан. Хообоог гүтгэсэн гэх өмгөөлөгч нь тухайн үед МӨХ-ийн талаар ХЗЯ болон  Хуульчдын холбоонд гомдол бичиж байсныг  миний зөвшөөрөлгүй нийтэлсэн, би дуулиантай хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан болохоор сэтгүүлч нар ярилцлага авахаар надтай ирж уулзаж байсан, тэр үед авсан байсан, дараа нь би мэдэж надтай холбоотой, наадахаа ав гэж хэлсэн гэжээ. Түүнээс захиалгаар нийтлүүлээгүй гэнэ. 80 гаруй жилийн түүхтэй “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-г хэсэг хүмүүс нэрийг нь авч өөрсдийгөө өмгөөлөх байгууллагын залгамжлагч гэж байгаа нь буруу. “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ нь 2013 оны 4-р сарын 16-нд байгуулагдсан. Гэтэл хүмүүсийг төөрөгдүүлсэн байдалтай байгаа, хуучин “Монголын өмгөөлөгчдийн холбоо”-ны нэрээр тендер авдаг, гадаадад өөрийгөө өмгөөлөгчдийн холбоо гэж танилцуулдаг байж болзошгүй гэж үзэж байгаа талаараа Хууль зүйн яам, Монголын хуульчдын холбоо, Улсын бүртгэлийн Ерөнхий Газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон холбогдох байгууллагад гомдол гаргаж байжээ.  Өмгөөлөгчийн зөвшөөрөлгүй мэдээ гаргас гэдгийг МӨХ нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Г.Батбаяр сайт нь хуйвалдаж  өмгөөлөгчийг хариуцлагаас чөлөөлөх гэсэн арга хэмээн хэмээн давж заалджээ. Мөн Г.Батбаяраас бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл цацаж “Монголын өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын ажил хэргийн нэр хүндэд халдсан, сайтын үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад хандан гомдол санал гаргаагүй, түүнийг таслан зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэжээ. Гэсэн ч шүүх МӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэргэсэхгүй болгосон гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших