Нууц мэдээллийн уурхай

Бие даагчид мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2015-06-22 04:51:02

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төсөлд засах шаардлагатай заалтууд туссан тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцоллоо. Тухайлбал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар Чингисийн талбайд болсон цуглаан дээр очоод хашгирсан иргэн 12-20 жилийн хорих ял авч болзошгүй гэнэ. Энэ нь төрийн эрх мэдэлд янз бүрийн аргаар хүрсэн хойноо түүнийгээ хамгаалахын тулд эргээд иргэдэд илүү халтай заалт нэмж шинээр тусгасан байгаа тул үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараахыг гэмт хэрэг биш гэж үзэх нь буруу, ард түмнээ мөнгөгүй чангалж, чангалж, сонгууль дөхөнгүүт мөнгө тараах болж байна гэсэн юм. Дубайд зурагдсан Оюутолгойн далд санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулга тавьсан ч хоёр долоо хоног хойшлуулсан байна. Дээр нь валютын ханш чангарсан нь Дубайн гэрээний тар танигдаж эхэлж буй илрэл. Зориудаар валютын ханшийг 10 хоног бууруулсан нь эргээд өсөн байна. Дээр нь нэмж 1 тэрбум ам.долларын зээл авах тухай ярьж эхэллээ. Зээлийн ихэнх нь өмнөд хөршөөс орж ирнэ. АН, МАН Засгийн газарт хамтрах үедээ өр зээл нэмж тавихгүй гэж мэдэгдсэн ч түүндээ хүрсэнгүй гэлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд буцаасан нь зөв. Засгийн газар дахин төсөл өргөн барихгүй болов уу хэмээн найдаж байна. Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргавал Ноён уулан дахь түүхийн дурсгалт өвүүд устах эрсдэлтэй гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ батлах ёстой. Олон мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Дээрх хууль батлагдсанаар тэдгээр хүүхдүүд гэрээр харах үйлчилгээнд хамрагдаж, мөн олон эмэгтэй ажлын байртай болох бололцоотой болно гэдгийг тодотголоо.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших