Нууц мэдээллийн уурхай

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн буруугаас болж нас барсан хэмээн талийгаачийн ар гэр төлбөр төлөхөөс татгалзжээ

Нийтэлсэн: 2015-06-22 04:18:54

Монголдоо нэртэй гэгдэх энэ эмнэлэгт нэгэн иргэн эмчилгээний төлбөр төлөхөөс татгалзсан гэнэ. Учир нь түүний гэр бүлийн хүн нь “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эмчлүүлсэн ч эмчилгээний алдаанаас болж нас барсан хэмээн үзэж байгаа тул нэхээд 1.3 сая төгрөгийг нь төлөхгүй гэжээ. Эмнэлэг нь талийгаач нь зүрхний хүнд хэлбэрийн дутмагшил, усан хавантай гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтсэн боловч өвчин нь хэт хүндэрсэн байсны улмаас  нас барсан гэжээ.  Эмнэлгийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээг авсан гэж мэдэгджээ. Харин ар гэрийнхэн нь ажил явдал дууссаны дараа төлбөрөө төлнө гэсэн боловч төлөөгүй аж.  Өвчтөний үндсэн оношийн дагуу зохих эмчилгээ, тусламжийн стандартын дагуу үзүүлсэн бөгөөд зүрхний хүнд хэлбэрийн архаг дутагдал нь идээт халдвар үхжилт байдлаар ээнэгшил алдсан, эмнэлэгт оройтож хандсан зэрэг нь эмчилгээ үр дүнгүй болоход  нөлөөлсөн гэж үзэж байна гэжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн нь өмнө эмчилгээ хийгээд бие нь дээрдсэн, сар гаруй болсны дараа MRI шинжилгээ хийлгэх гэж эмнэлэгт очиход биеийн байдал хэвийн байсан, бидний зүгээс эмчийг буруу эмчилгээ хийсэн байх магадлалтай гэж үзэж байна гэжээ. Хэвийн байдалтай очсон хүнд сэргээх эмчилгээ хийж байна гээд уургийг маш их хэмжээгээр буюу 24 цагт таван уураг  хийсэн гэнэ. Энэ нь маш хүчтэй учир нилээн олон цагийн зайтай хийдэг гэж мэргэжлийн хүнээс сонссон, өвчтөний бие уургаа дийлээгүйгээс нас барсан гэж ар гэрийнхэн нь харджээ. Өвчтөний биеийн байдлыг мэдсээр байж эмч хүчтэй уургийг их хэмжээгээр хийж үхэлд хүргэсэн, өвчтөн хүндэрсэн байдалтай ирсэн гэдэг нь худлаа  хэмээн эсэргүүцэж эмчилгээний төлбөрийг төлөхгүй гэжээ. Ар гэр нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа тул ахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад байна.

 

NUUTS.mn



 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших