Нууц мэдээллийн уурхай

ТЭЦ-3-ын удирдлага монгол инженерүүдээ үнэлдэггүй харин “хулхиддаг”

Нийтэлсэн: 2015-06-19 04:35:06

Монголыг оюунлиг монгол толгой л аварна хэмээн ярьдаг. Сүүлийн үед манай инженерүүд шинэ бүтээл технологи боловсруулах тал дээр ихээхэн ажилттай ажиллаж байгаа. Гэсэн ч манайх шиг шатлан захирах дарга бүтэцтэй улсад шинэ бүтээлээ нэвтрүүлэх үр ашгийг нь үзэх нь бэрх даваа болжээ. Төрийн өмчит том компанид бол бүр ч хэцүү гэнэ. ТЭЦ-3-ын “Мэдээлэл оруулах төхөөрөмж” бүтээсэн инженер шинэ бүтээлдээ 574 тоот патентийг Оюуны өмчийн газраас авчээ. Шинэ бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сайжруулах, зарим эд ангийг солих, компьютертэй холбонж мэдээлэл боловсруулалтыг өргөтгөж, станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг хэмнэх чиглэлээр ашиглахаар өөрийн ажиллаж байсан ТЭЦ-3-тай гэрээ байгуулж. Нэвтрүүлсэн гэрээт ажил эхний 5 жилд 29,34 кВтц цахилгаан эрчим хүч хэмнэж 1.2 тэрбумын үр ашиг гарчээ.  Гэрээний дагу станц нь хэмнэлтийн үр ашиг буюу төлбөрийг жил бүр тооцож зохих үр ашигтайг батлан тогтоосон бодит хэмжээний 30 хувьтай тэнцэх мөнгөн төлбөрийгг станцын захиргаа төлөх байж.  Гэсэн ч энэ үүргээ станц биелүүлээгүй гэнэ.  Харин станцын удирдлага нь энэ дан ганц чиний бүтээл бус харин манай 1000 орчим ажилчин, 200 орчим инженер техникийн ажилтны хамиын бүтээл  хөдөлмөрийн үр дүн, чи ажлын хөлснөөс гадна шагнал, мөнгөн шагнал, урамшуулал хангалттай авсан гэдэг гэнэ. Гэрээний  дагуу хийх 95 ажлаас 30 ажил хийгдэж, 65 ажил хийгдээгүй. 31,6 хувийн биелэлттэй байна гэж  бууруулсан дүгнэлт хийжээ. Биелүүлсэн 35 ажил нь “Мэдээлэл оруулах төхөөрөмж” нэвтрүүлэх л ажил хийгдэж харин дотоодын эрчим хүчийг хэмнэх талаар ямар ч ажил хийгдээгүй байна гэсэн тайлбар хийж. Станцын ерөнхий инженерээр ахлуулсан комисс гаран цахилгаан эрчим хүч хэрэглэх хэмжээ буурсан  гэж хүлээн зөвшөөрсөн  ч энэ нь патентийн төслөөр бус харин  тус станцад хэрэгжүүлсэн олон жилийн техник, технологийн шинэчлэлийн үр дүн болно гэж захиргаагаа хамгаалсан шагнал өгөхгүй гэсэн дүгнэлт хийсэн гэнэ.  Төрийн өмчит компани нь бусдын оюуны бүтээлд ингэж хандаж байгааг “хулгай” гэхээс яах билээ. 




NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. Velvet /46.161.14.99/ 2018-11-01 08:11:26

    I think you hit a bulsleye there fellas!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших