Нууц мэдээллийн уурхай

Дундговь аймгийн Засаг даргын экс орлогч нь хоёр компаний захирлын хамт хээл хахуулын хэрэгт холбогджээ-1

Нийтэлсэн: 2015-06-19 03:19:14

Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун төрсөн охин Б.Номиндоо албан тушаалаа ашиглаж тендер авч өгсөн шуугиан намдаагүй байхад орон нутгийн хурган дарга нар компаний захирлуудын холбогдсон  бас нэгэн хээл хахуулын хэрэг илэрчээ. Энэ удаад Дундговийн засаг даргын орлогч асан Ш.Энхбат нь хахуулын гэх 10 сая төгрөгийг төрсөн дүүгийнхээ дансаар шилжүүлээд баригджээ. Энэ хэрэг түүнийг Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байхад болсон гэнэ. Засаг дарга асантай хамт “Ар эн эм” компаний захирал Ш.Болдбаатар. “Номгон рашаан” компаний захирал Ё.Эрдэнэбат нарын орон нутгийн бизнесийн томчууд холбогдоод байна. Ш.Энхбат нь 2011-2012 онд Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус суманд ашигт малтмал болборлох тендерт оролцож буй “Хүдэр магнай” компанийг тендерт шалгаруулсныхаа төлөө тус компанийн сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор байршуулсан 50 сая төгрөгнөөс О.Мөнхбатаар бэлнээр 10 саяыг  авахуулж өөрийн төрсөн дүүгийн дансанд хээл хахууль авсан, Өлзийт суманд жонш худалдан авах тендэрт шалгарсан “Талст орчлон” компаний сум хөгжүүлэх санд байршуулсан 50 сая төгрөгнөөс тус компаний захирал Б.Мөнгөнсүхийн зөвшөөрөлгүйгээр 3.5 саяыг нярав ажилтай О.Мөнхбатын дансаар авч хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгажээ. Мөн Өлзийт суманд жонш худалдан авах тендэрт шалгарсан “Талст орчлон” компаний хөгжүүлэх санд байршуулсан мөн л 50 сая төгрөгнөөс бас л компаний захирал Б.Мөнгөнсүхийн зөвшөөрөлгүйгээр 20 сая төгрөгийг Ш.Болдбаатар нь харилцах дансаараа шилжүүлэн авч завшсан байж. Харин Засаг дарга үүнд нь уг мөнгийг сум хөгжүүлэх сангаас гаргах зөвшөөрлийг олгосон гэнэ.  “Номгон рашаан” компаний захирал Ё.Эрдэнэбат нь “Хүдэр магнай” компанийг Өлзийт суманд ашигт  малтмал олборлох тендэрт шалгаруулж өгснийх нь төлөө тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Энхбатад 10 сая төгрөгийн хээл хахууль өгсөн, “Ар эн эм” компаний захирал Ш.Болдбаатар Засаг даргатай  сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс эхлээд 25, дараа нь 20 сая төгрөгийг хууль ёсны эздийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн харилцах дансаараа шилжүүлэн авч завшсан хэрэгт яллагджээ. Дундговийхны энэ хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх нэг хэрэг нэмэгдэж.   Өмнөговийн Ханбогд сумын “Коко тай суши” ресторанд тогооч ажилтай А.Өлзийсайхан нь эхнэрээс нь шилжүүлэгдэн ирсэн 12 сая төгрөшнөөс 10 саяыг нь Шинээ гэдэг хүнд өгсөн... гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.  Алтангадас одонт Засаг дарга асан Ш.Энхбат нь “…20 сая төгрөг нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй байхад шүүх ял оноосон нь үндэслэлгүй. Б.Мөнгөнсүх нь Ш.Болдбаатарт өөрийн компаний тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг өгч ашиглуулж байсан нь Ш.Болдбаатарын үйлдлийг анхнаасаа мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдсоор байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Миний бие нь гэрч Г.Цогтбаяраас өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр авсан болох нь нөгөө 10 сая төгрөгөө авлаа гэхээр нь Эрдэнэбатад хэлэхэд тиймээ би ав гэсэн юм гэж хэлсэн гэж гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дүгнэсэн. Ш.Болдбаатар аймгийн засаг даргатай гэрээг анх байгуулсан. Тэр гэрээнд сум хөгжүүлэх санд 50 сая төгрөгийг байршуулахыг заасны дагуу би Ш.Болдбаатартай гэрээ байгуулж ажилласан. Барьцааны мөнгийг Мөнгөнсүх, Анхбаяр хоёр Ш.Болдбаатарын данс руу байршуулсан байдаг. Би компаний данс руу 20 сая төгрөгийг шилжүүлэхэд нэр буруу байна гээд буцаагдсан. Мөнгөнсүх надад тэр мөнгийг Ш.Болдбаатарын данс руу шилжүүлж болохгүй компанийн дансанд хийгээрэй гэж хэлсэн боловч би анх шилжүүлэг хийсэн данс руу нь буцааж хийнэ гэж хэлээд Ш.Болдбаатарын данс руу шилжүүлсэн” хэмээн давж заалджээ/үргэлжлэл бий/



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших