“Эрдэнэс Оюутолгой”-н Да.Ганболд, ОТ-ын ТУЗ-ын дарга Г.Батсүх нар Байгаль далайд амарчээ
ОТ-ыг “хөдөлгөхийн” төлөө багийнхан айдаггүйгээ авдардаа хийж ялалтаа тэмдэглэн алжаалаа тайлж явна. Эрдэнэс Оюутолгой” компаний гүйцэтгэх захирал Да.Ганболд, Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар бараа бологчдын хамт Итгэлт нууранд мөргөж Байгаль далайд амарчээ. Итгэлэт хамбад юу даатгаж мөргөсөн нь сонин. Бодвол ОТ-ыг хөдөлгөсөн одооны чиг замыг хазайлгахгүй байх, хөдлах хүчийг нь тэр чигээр нь зүтгүүлэхийг даатгаж мөргөсөн биз. Мөн төлөвлөгөө нэртэй гэрээг нь эсэргүүцэгчдийг даран номхотгож өгөхийг гуйсан байх. Монголын хоёр том эрхэм Байгаль нуур хавиар дээдсийн зиндаад амарчээ. Дандаа итали зоогийн газраар тусгайлан үйлчлүүлж байсан гэнэ. Энэ удаагийн ОТ-ыг хөдөлгөгч багийн амрагчдын бүрэлдэхүүнд Өмнөговь аймаг болон Ханбогд сумын удирдлагаас хэд хэдэн дарга багтжээ.
NUUTS.mn