Нууц мэдээллийн уурхай

140 сая төгрөгнөөс болж Н.Төмөрхүү С.Чинзоригтой муудалцжээ

Нийтэлсэн: 2015-06-17 02:52:21

МАН-д эвлэж байгаа юм юу ч алга. Намын дарга нь экс генсектэйгээ, одоогийн генсек нь хэдэн нарийн бичгийн дарга нартайгаа, хутга Номт нь харвард Оюунтайгаа гээд бүгд дайсагналцаж байна. Гэтэл түүн дээр ЗТ-ийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хоёр нэмэгджээ. Тэдний маргаан  нь  “Хөдөлмөрийн төв биржийн дуусаагүй барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэгч 2011 оны явдлаас болжээ. Энэ барилгын гүйцэтгэгчээр “Өндөрбуянт холдинг” ажиллажээ. Захилагч  “Хөдөлмөрийн төв бирж” нь ХЯ-ны харьяа гэнэ. Биржийн дуусаагүй барилгыг барьсаар ашиглалтанд оруулах улсын комиссын акт 2013 оны 6-р сард гарч барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгчээ. “Өндөр буянт” нь  захиалагч талаас 211 саяын урьчилгаа авч ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгсөн. Харин үлдэгдэл 140 орчим сая төгрөгөө авахаар хөөцөлдөөд одоог хүртэл бүтсэнгүй. Одоог хүртэл гэдэг нь Шинэчлэлийн Засгийн газар огцроод Шийдлийн Засгийн газар гарч ирээд Н.Төмөрхүү Зам тээвэр, С.Чинзориг Хөдөлмөрийн сайд болсоныг хэлж байна.  Цагтаа Өвөрхангайд цуг нэр дэвшин хамтдаа хулхидуулж явсаны хувьд “Өндөр буянт”-ын босс Хөдөлмөрийн сайд андаа үлдэгдэл мөнгийг нь саадгүй гаргаад өгчих байх гэж найдсан биз.  С.Чинзоригийн ширээн дээр биржийн дутуу барилгыг гүйцээхээр  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, “Өндөрбуянт холдинг”-ийн захирал Н.Төмөрхүү нарын гарын үсэгтэй гэрээг хүртэл тавьж үзүүлсэн сурагтай. Гэтэл тэрхүү гэрээн дээрхи гарын үсэг огт “нөлөөлөөгүй” гэнэ. Түүгээр үл барам  Хөдөлмөрийн сайд миний багцад 140 сая тусгагдаагүй хэмээн өгөхгүй гүйрийсээр сууна.  Эх үүсвэр нь зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарах учиртай гэнэ. Хэрвээ нутгийн анд найздаа өгье гэвэл заавал энэ сангаас бус өөр эх үүсвэрээс гараад өгчих боломж Хөдөлмөрийн сайдад хангалттай бий бололтой. Гэтэл хөдөлдөггүй нь цаанаа учиртай болоод тэр биз. Өвөрхангайн сонгулийн луйврын хэрэгт С.Чинзориг анхнаасаа хатуу байр суурьтай байсан бол Н.Төмөрхүү яагаа ч үгүй байхад “бууж өгч” бүр Г.Батхүүд ялалт байгуулсанд нь баяр хүргэж байсан гэдэг. Үүнийг сайд анд нь мартаагүй бололтой. Тэгвэл өмнөх Засгийн газрынхан иймэрхүү асуудлаа эвтэйхэн шийдээд явж байсан жишээ зөндөө байна. УУ-н сайдын “Бридж констракшин” компаний авлагыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нь дор нь гаргаж өгөөд хариуд нь Баянзүрхийн Хөдөлмөрийн хэлтэс “Бридж”-ийн барилгад оффислоод болж л байсан. Харин Ардын намынхан эвсэн зохицож чадахаа больж. МАН-ын тэмцэлдээний жагсаалтад хоёр сайдын хагарал нэмэгдэв бололтой.

 
NUUTS.mn
 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших