Нууц мэдээллийн уурхай

Ц.Элбэгдорж ХЗ-н сайдын талд оржээ

Нийтэлсэн: 2015-06-16 05:16:13

Төрийн тэргүүнтэн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, сайд асан Х.Тэмүүжин нарын “тулааны” талаар шийдээ гаргажээ. Гол асуудал нь хэнийх нь талд орох вэ гэдэгт байсан бололтой. Х.Тэмүүжин сайдын суудалд тарвалзаж хууль зүйн шинэчлэл гэгч нь ид явагдаж байхад Эби түүний талд байсан. Бүр “Ийм Хууль зүйн сайдтай Монгол азтайяа” хэмээн хэлж байсан удаатай.  Харин суудлаасаа буусны дараа дараа хаяжээ. Хаягдсан эр дараагийн сайд нь хийсэн бүхнийг нь хэрхэн нураахыг зүрхээ шимшрүүлэн харж суух болж. Өнөөдөр л гэхэд  Хууль зүйн сайд Д.Дорлигжав  Өмгөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.  Д.Дорлигжавын төсөлд Х.Тэмүүжинийн хийсэн бүтээсэн бүхнээс үлдсэн цөөн хэдэн зүйлийг нураах хүч агуулагдаж. Экс сайдын хувьд сүүлчийн найдвар нь Эби байсан бололтой.  Гэсэн ч төрийн тэргүүн таг суусаар …үүнийг л “гүлдийх” гэдэг байх.  Хүлээсээр тэвчээр алдарсан Х.Тэмжүүжин гишүүн өөрийн “Твиттер” хуудаснаа “2009 он руугаа ч буцлаа шүү. Элбэгдорж гуай нь гүлдийсээр л...” гэх тайлбартайгаар жиргэжээ. Эби гүлдийсээр хэний талд орж байгаагаа Х.Тэмүүжинд хэлсэн бололтой. Улстөрийн шийдвэр ашиг харсан байдаг. Эби хэн хүчтэй байна түүнийх нь талд орж гэхэд болно. Одоогийн сайдын гарт бүх эрх мэдэл байгаа бол экс сайд чуулганы хуралдаан дээр агсрахаас өөр зүйл хийж чадахаа байж дээ. Эбид хаягдсанаар бүрмөсөн хаягдах аюултай. Дараагийн сонгуулиар тойрог жагсаалтын тухайд ч мөрөөдөөд ч хэрэггүй биз.




NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших